Жудочид Германы Гранпри тэмцээнээс дөрвөн мөнгөн медальтай ирлээ

11004510_1419901458304375_546928157_nЖүдо бөхийн энэ жилийн нээлтийн Гранпри тэмцээн 2015 оны 2-р сарын 20-22ны өдрүүдэд Германы Дюссельдорф хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Х.Эрдэнэт-Од , Д.Баттулга дасгалжуулагчтай эрэгтэй 11, эмэгтэй 6 тамирчидын бүрэлдэхүүнтэй оролцлоо.Тэмцээний эхний өдөр манай тамирчид тун амжилттай барилдаж 3 мөнгөн медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 48кг-ийн жинд МУГТ М.Уранцэцэг, 57кг-ийн жинд ОУХМ Д.Сумъяа, эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд Д.Төмөрхүлэг нар мөнгөн медаль хүртэж энгэрээ мялаалаа. Мөн тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн 63кг-ийн жинд Лондонгийн олимпийн 5-р байрын шагналт ОУХМ Ц.Мөнхзаяа мөнгөн медаль хүртсэн бол сүүлийн өдөр МУГТ Олимпийн хос медальтан Н.Түвшинбаяр шагналт 5-р байрт шалгарсанаар манай баг тамирчид тэмцээнээ амжилттай дуусгалаа. Ийнхүү монголын баг тамирчид 4 мөнгөн медаль 1 шагналт байранд орсон амжилттайгаар удахгүй эх орондоо ирэх гэж байна.

11009441_1419901478304373_1855486588_o 11015635_1419901451637709_798236066_o

Ш.Ганчимэг

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …