“Зар сурталчилгаа ба Сошл Медиа” сургалт болно

socialmediaposterMLC Training ХХК болон Гэрэг сургалт, судалгааны төв хамтран “Зар сурталчилгаа ба Сошл медиа” сургалтыг 2015 оны 2 сарын 27-ны 12:00-18:00 хооронд өөрийн байранд зохион байгуулах гэж байна.

Сургалтанд хамрагдсанаар Зар сурталчилгааны эрхзүйн зохицуулалт, түүнийг бүтээхдээ бүтэц агуулга, байршлыг хэрхэн сонгох, цацах сувгаа хэрхэн сонгох, зорилтот бүлэгтээ хэрхэн хамгийн бага зардлаар хүргэх аргаас гадна Бизнест Сошл медиа маркетингийг хэрхэн оновчтой ашиглах, Сошл медиа стратегийг яаж боловсруулах, Сошл медиа сувгаас зорилтот бүлгийг хэрхэн зөв онилох арга технологид суралцана.

10931028_819113778161387_8506722180459962260_n

Сургалтаар зар сурталчилгааны бүтэц ба зохиомж, үр дүнтэй байршуулах арга, эрхзүйн асуудал сэдвээр Н.Цогжавхлан, олон нийтийн мэдээллийн сүлжээний стратеги, сувгийг үр дүнтэй удирдахуй, маркетингийн арга технологи болгох талаар С.Баатарсүрэн нар сургалтыг удирдан явуулна.

Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын албаны 70111839, 70101839 дугаарын утсаар лавлана уу.

Эх сурвалж:  mlctraining.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …