Хилмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдын дөнгөж сая Цагдаагийн байгууллагын ажилтнууд хүчээр баривчлан авч явжээ. Цагдаагийн тусгайгийн ажилтнууд буу зэвэг өгсөн, бүрэн тоноглолтойгоо жагсан гар хоосон өлсгөлөн зарлагсдын бүслэж, тэр хавийн автомашины бүх чиглэлийг хааж байгаад өлсгөлөнд оролцогчдыг хүч түрэмгийлэн ачааны машинд чихээд, гэрийг нь буулгаж ачжээ. Цагдаа нар энэ үйлдлээ тайлбарлахдаа: “дээрээс ирсэн тушаал биелүүлж байна” гэсэн ганц өгүүлбэрээр хариулж байсан ажээ.
Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа энэхүү үйлдэлд олон иргэд бухимдалтай хандаж, “чоно борооноор” гэдэг шиг харанхуй шөнө хүч түрэмгийлэн тарааж байгаад цухалдаж олон нийтийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлсээр байна.
Ц.Мөнх