“Бумбардай” бүтээл тэргүүн байранд шалгарчээ

32_693b0807d1db906466be129dfd38f37f1c0c646dЭнэ сарын 12-ны өдөр найм дахь удаагийн Олон улсын Манга шагнал гардуулах ёслол Токио хотод байрлах Японы Гадаад хэргийн яамны “Иикүра” ёслолын ордноо явагдсан байна. Энэхүү арга хэмжээг Манга буюу Японы комик урлагийг гадаад орнуудад дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй уран бүтээлчдийг шагнан урамшуулах зорилгоор Японы Гадаад хэргийн яамнаас зохион байгуулдаг бөгөөд энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдсан нь энэ аж.

    Энэ жил дэлхийн 46 улс болон бүс нутгаас нийт 317 уран бүтээлч оролцож, үүнээс Монголын зураач, уран бүтээлч Намбаралын Эрдэнэбаярын “Бумбардай” бүтээл тэргүүн байранд шалгарчээ. Н. Эрдэнэбаяр нь 2004 оноос Манга бүтээж эхэлсэн бөгөөд 2005 онд “300 тайчууд” бүтээл нь түүнийг мэргэжлийн Манга зохиогч болохыг харуулсан юм. Мөн 2011 онд бүтээсэн Эрлэг номун хааны отгон хүүгийн адал явдлыг өгүүлэх “Бонгын адал явдал” нь олон нийтийн зүгээс өндрөөр үнэлэгдсэн билээ. Энэ удаад Олон улсын Манга шагналын тэргүүн байранд шалгарсан “Бумбардай” бүтээл нь одоогоор есдүгээр цуврал хүртлээ хэвлэгдээд байна.

download (1) download

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …