Tag Archives: утга зохиол

October, 2022

  • 25 October

    “Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

    “Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаа МҮОНР-ийн гуравдугаар суваг болох P3 радиогийн сэтгүүлч, хөтлөгч З.Бямбасүрэнг урьж, “40 долоо хоног” нэвтрүүлгийг бүтээсэн түүхээс хуваалцлаа.  Сэтгүүлчид бүтээлийнхээ түүхийг өөр хоорондоо хуваалцаж, шинэ санаа, бүтээлч байдлын эрэлд гарахад түлхэц болох энэхүү уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл жилийн өмнө эхлүүлж, анхны уулзалтдаа Mpress.mn сайтын …

March, 2022

  • 17 March

    Номын тэмдэглэл:Билл Брайсон “Шинжлэх ухааны товч түүх”

    “Хүний хамрын нүх хувьслын явцад доошоо харан хөгжсөн нь сансраас унаж байгаа өвчний эх үүсвэрүүдээс хамгаалах зорилготой” гэж тэрслүү үзэлт эрдэмтэн Фрэд Хойл тайлбарлаж байжээ. Хэрэв энэ үзэл ортой гэвээс өнөөгийн бидний гоо сайхныг хэмжих хэмжүүр тунчиг зөрөөтэй байх байсан биз. Бидний хамрын нүх дээшээ харсан байрлалтай байж ч болох учраас тэр. Гэвч тийм зүйл тохиолдоогүй нь яамай. XXI зуунд …

November, 2021

  • 23 November

    “Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

    Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. Төрийн шагналт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан энэ удаагийн “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмын тэргүүн өгүүллэгээр “Алтан өд” шагналын зургаан удаагийн эзэн, зохиолч П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” , дэд байранд МУСГЗ До.Цэнджавын “Хийлч”, гутгаар байрт Д.Нацагдоржийн шагналт зохиолч М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй …

  • 8 November

    Д.Тэрбишдагвын ном Лайпцигийн номын яармагт уригдав

    Германы Бундестагийн танхимд  танилцуулагдсан монголын тухай ном Германы Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд  оройхон ирэв. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай  болов.  Герман нь 16 мужаас  тогтсон …

  • 8 November

    “Ярууслын чуулган”-д Д.Урианхай найрагч түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо

    “Channel11” телевиз, www.shilen.mn сайтаас зохион байгуулсан “Ярууслын чуулган” Монгол туургатны цахим яруу найргийн наадмын сүүлчийн шатанд шилдгийн шилдэг 11 найрагч тунаж үлдсэнээс Азийн шилдэг яруу найрагч, нэрт сэтгэгч, зохиолч Д.Урианхай түрүүлж 30 сая төгрөгийн эзэн боллоо. Дэд байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Амархүү, гутгаар байрт залуу яруу найрагч Г.Барсболд нар шалгарчээ. Дэд байрын эзэн 15 сая, гутгаар байрын эзэн таван …

  • 1 November

    Д.Тэрбишдагвын Германд номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна

    УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт үргэлжилсээр байна. Германы Ойленшпигель паблишинг групын Нойес лебен хэвлэлийн үйлдвэрт  хэвлүүлсэн энэхүү ном нь 2019  оны сүүлээр  уншигчдын гарт очсон бөгөөд цар тахлын  хүнд үеийн   давааг амжилттай давж туулж,  уншигчдад болон Монголыг сонирхогчдод сайн хүрч байгаа төдийгүй 2021 оны 10-р сарын 20-24-нд …

  • 1 November

    Д.Тэрбишдагвын номын танилцуулга Дюссельдорф хотод болов

    Германы хувийн театрт болсон Монгол үдэш УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсад хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай үргэлжилсээр байна. Номын зохиогч болон багийнхан маань нэг хотоос нөгөө хотруу хурдны замаар давхиж, зам зууртаа дараагийнхаа уулзалтын бэлтгэл ажлаа базааж, амсхийх завгүй явцгааж байна. Номын танилцуулгыг хэрхэн сонирхолтой хийх, уншигчдыг залхаахгүй, уйдаахгүй байх, …

October, 2021

  • 28 October

    Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас

    ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж …

  • 25 October

    Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч

    Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, …

  • 22 October

    Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

    ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол  энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT.  500 жилийн түүхтэй Франкфуртын  үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн …

  • 9 October

    Өгүүллэг: Аав нь охиндоо ганц л зүйлийг захья

    UGLUU.MN сайт видео мэдээ булангийнхаа энэ удаагийн дугаарт уншигч та бүхэндээ найруулагч, уран уншигч О.Батбилэгийн “Аав нь охиндоо ганц л зүйлийг захья ” өгүүллэгийг хүргэж байна. Аав нь охиндоо ганц л зүйлийг захья Бэлтэй эрийн энгэр нь цоорхой, сэтгэл нь нимгэн болчихсон байдаг юм. Гэхдээ түүнд буруу байгаа юм биш шүү! Сэтгэлийг нь нимгэртэл зүлгэсэн, энгэрийг нь цоо, цоо хатгасан эдэнд нь дурладаг …

  • 8 October

    “Ярууслын чуулган” наадмын сүүлийн шатанд өрсөлдөх найрагчид

    “Channel11” телевиз, Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Ярууслын чуулган” яруу найргийн наадамд хилийн чанад, орон нутаг, нийслэл хотоос нийт 221 оролцогч бүтээлээрээ өрсөлдсөн юм. Зочин найрагчидтай хамтатган уншигдсан 500 гаруй шүлгээс эхний 50 хүнийг шалгаруулан, түүнээс 21 найрагчийг шүүгчдийн огноогоор сонгож, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн билээ. “Ярууслын чуулган” наадмын шагналын сан хамгийн өндөр буюу 50 сая гэдэг нь …

September, 2021

  • 17 September

    30 дахь удаагийн номын баяр болж байна

    30 дахь удаагийн номын баяр Сүхбаатарын талбайд болж байна. Номын баярын нээлтэд Соёлын дэд сайд М.Батбаяр оролцлоо. Тэрбээр “Үндэсний бичиг соёл, ном хэвлэл бол салшгүй үнэт зүйл. Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш ном хэвлэлийн бодлогыг тэргүүн чиглэлээ болгож, ном хэвлэлийн салбарын төлөөлөлтэй уулзалт хийж байгаа. Үндэсний бичиг соёлоо бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор “Хос бичигтэн” хөтөлбөрийг эхлүүлсэн. Соёлын яам …

  • 16 September

    Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга соёлын салбарын шагнал хүртлээ

    Хятад судлаач, орчуулагч доктор Д.Болдбаатарт “Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал” олгосныг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гардаж авав. БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй энэхүү шагналыг 2021 онд AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, …

  • 7 September

    Иог хийх нь сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг үү?

    Саяхныг хүртэл эрдэмтэд хүний тархи насанд хүрсэн үеэс эхлэн өөрчлөгддөггүй ба нас ахихын хэрээр тархины ажиллагаа мууддаг гэж боддог байсан. Гэвч сүүлийн үед гарч буй шинжлэх ухааны олон судалгаагаар дасгал хөдөлгөөн нь булчинд нөлөөлдгийн адилаар тархины эдэд сайнаар нөлөөлдөг гэдгийг олж мэдээд байна. Тархинд ойролцоогоор 100 тэрбум нейрон хэмээх тархины эс байдаг ба шинэ туршлага, шинэ зүйл үзэж харах үед …