Монголын утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сорлон монгол залуу хүн бүрийн заавал мэдэх ёстой 10 шүлгийг танд хүргэж байна. Д.Нацагдорж Миний нутаг Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд Хойд зvгийн чимэг болсон ой хөвч уулнууд Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд Өмнө зvгийн манлай болсон элсэн манхан далайнууд Энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон Хэрлэн, Онон, Туулын …
Tag Archives: утга зохиол
August, 2018
July, 2018
-
12 July
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам
Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдын зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууны шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй …
June, 2018
-
23 June
Яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт боллоо
Хэнтийн аймгийн “Хэрлэн тоонот” утга зохиолын нэгдлийн гишүүн, сэтгүүлч, яруу найрагч Оросоогийн Түвшиндэмбэрэлийн “Амилахуйн үндэс” номын нээлт өчигдөр боллоо. Номын нээлтийн ёслолд яруу найрагч О.Түвшиндэмбэрэлийн уран бүтээлийн анд нөхөд, хамтран зүтгэгчид, гэр бүл, ах дүүс, нутаг усныхан, ангийн нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон юм. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, яруу найрагч Ж.Нэргүй, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Мушгиа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч, …
May, 2018
-
10 May
Ч.Мөнхбаяр: Мерилин Монрод дурласан минь зохиолч хүний чинадын их хайр
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, модернист зохиолч Чулуундоржийн Мөнхбаяртай уулзаж хөөрөлдлөө. -Өнгөрөгч зууны ерээд оны уран бүтээлчдийг Монголын мөнгөн үеийн яруу найрагч, зохиолчид гэж тодорхойлдог. Сэтгэлгээний галт уулын дэлбэрэлтийн гол цөмд байсан хүний хувьд ярих зүйл ч их байгаа даа? -Алтан үеийнхэн гэгддэг тэр хүмүүсээ бид сайн мэднэ. “Мөнгөн үе”-ийнхэн гэж уран бүтээлчид тэгж өөрсдийгөө нэрийдсэн юм уу, уншигчид …
April, 2018
-
7 April
Миний дургүй сарууд
МИНИЙ ДУРГҮЙ САРУУД Нэгдүгээр сар миний хамгийн дургүй сар. Яасан гэж би түүнд дургүйцнэ вэ? Нэгдүгээр сард өр зүрхийг хайрах мэт Хамгийн их хүйтэн болдог. Өвчилсөн дурсамжийг үгдрээх мэт Хамгийн их цас унадаг. Цас биш, хөндүүр хөндүүр эмзэглэлүүд л Цаана цаанаасаа, барагдаж дуусахгүй буудаг. Нэг л тайвшрал – Нэгдүгээр сарын одод хамгаас тод байдаг… Үзэсгэлэнт хүйтэн цасны одод… Одот цасны, …
March, 2018
-
25 March
Хүн бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс хорвоог хардаг
Хар хоргүй цайлган байх нь бэрх Замилан хорвоог заль мэхээр туулах юм шиг хүмүүс сэтгэдэг. Хэрэв чи цайлган зүрх сэтгэлтэй байх аваас бусдад мэхлэгдэх болно. Мэхлэх, мэхлэгдэх хоёрхон тохиол байх аваас удаахыг нь сонго! гэж Будда хэлжээ. Дотоод нандин эрдэнэ чинь хорвоогийн баялагтай зүйрлүүлэшгүй үнэ цэнэтэй. “Хацрыг чинь алгадсан хүнд нөгөө хацраа тавьж өг. Нэг бээр газар чамаар юм зөөлгөх …
-
15 March
Нэг мөчирт багтаагүй навч
Зохиолч Б.Цоожчулуунцэцэгийн богино өгүүллэгүүдээс хүргэж байна. Нэг мөчирт багтаагүй навч Цэнгэл бяцхан охиныхоо тачирхан хэрнээ ширүүн буржгар үсийг илж, түүнийг тайвшруулах гэж хэр чадлаараа оролдов. Ану цурхиртлаа уйлж, “Би дахиад зургийн дугуйланд явахгүй хэмээн чарлаж, дүрлэгэр хар нүднээс нь хумсын толион чинээ нулимс унаж, яг л үлээсэн бөмбөлөг шиг хагарч байхыг хараад Цэнгэл яах ч учраа олохгүй сандрав. “Манай дугуйлангийн …
-
12 March
Б.Болорцэрэн: Анхны номоо ээждээ өргөн барьсан бол “Амьдралын зураг” тоглолтоо аавдаа зориуллаа
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч, соёлын тэргүүний ажилтан Баянмөнхийн Болорцэрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг”, “Хүүхнүүддээ хүргэх шүлгүүд”, “Амьдралыг үзэх хос тасалбар”, “Хайрыг минь зураад өгөөч” шүлгийн түүврүүдээ уншигчдад өргөн барьж, “Миний л аясаар” яруу найргийн, “Цэцэгнээс ч анхилхан”, “Зунаараа намар” дуун цомгуудаа хэвлүүлсэн авьяаслаг найрагч бүсгүй юм. “Ээжийн минь …
-
11 March
“Монголой нюуса тобшоон” ном хэвлэв
Өнгөрөгч сарын 26-нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны хурлын танхимд Буриадын хэл бичгийн ухааны профессор Гончигийна Гантогтоха “Монголой нюуса тобшоон” ном хэвлүүлснээ танилцуулжээ. Тэрээр олон жилийн турш “Монголын Нууц Товчоо”-ны хуучны хувилбарыг судалсан. Үүнд 1917 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэний “Монголын Нууц Товчоо” болон Ш.Чоймаа, Д.Цэрэнсодном, Д.Пүрэвдорж, Ж.Лувсандорж зэрэг эрдэмтний бүтээл ашиглагджээ. Эндээс Буриад Монгол аялга бүхий “Монголой нюуса тобшоон” бүтээлээ гаргах санаа төрсөн …
-
11 March
“1001” шөнийн үлгэрийг шинжлэхүй
Сайн үлгэрч болоход егөөтэй, өөрийгөө ч шоолж чаддаг чанар хамгийн гол жор болдог. Жинхэнэ үлгэрч “Энэ улс төрч бусдад зусардах гэж жилд хэчнээн ч машин авдаг юм бэ дээ. Би түүнд гурав дахин өндөр үнэ хэлж, харин тэр намайг сайхан шулчихсан мэт баясч одно. Хэчнээн хөгтэй. Бодохоор зүрхээр хатгах юм. Гэхдээ би өөрийн авьяасыг дэмий яахин үрэх билээ. Би чинь …
February, 2018
-
10 February
Тээр жилийн цагаан сар
Амралтын өдрийн утга зохиолын булангаараа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч До.Цэнджавын дурсамжийг хүргэж байна. Нэлийсэн их цастай, тачигнасан хүйтэн өвлийг манай сургуулийнхан зутраад арайхийж өнгөрөөлөө. Жижиг шилэн савтай хөх бэх дорхноо хөлдчихнө, түүнийгээ гарынхаа алганд өнхчүүлж, үлээж байж гэсгээнэ. Тэр үед хичээнгүй бичгээр гоёор бичиж болдог уян налархай “11-тийн үзэг, түргэн гулгуулж бичиж болдог “хумбан цагаан” гэх үзэг байсан. …
-
7 February
Энэ сард Америкчуудын сонирхлыг татаж буй номнууд
Тереза Мари “Heart Berries” amazon.com $15 Зохиолч эхийн тухай гардаг сэтгэл зүйн хүнд төрлийн бүтээл. Сигрид Нунез “The Friend” amazon.com $17 Нохойнд хайртай хүмүүсийн унших ном. Жозеф Кассара “The house of impossible Beauties” amazon.com $27 Нийгмийн амьдралыг тусгасан зохиол. Лаура Смит “The Aret of Vanishing” amazon.com $17 1993 онд амжилтгүй гэрлэлтийнхээ дараа ор сураггүй болсон бүсгүйн түүх. Лаура Липпмэн “Sunburn” …
-
3 February
“Солиот эх” өгүүллэг
Ван Ха Жигийн “Солиот эх” өгүүллэгийг Д.Болдбаатарын орчуулснаар хүргэж байна. ” … Хорин гурван жилийн өмнө манай тосгонд нэг сэгсийсэн үстэй залуухан хүүхэн тэнүүчлэн ирээд хүмүүсийн зүг марсайтал инээхийн зэрэгцээ хаа дуртай газраа суугаад бие засахыг харсан тосгоны авгай хүүхнүүд ихэд зэвүүрхэн түүн рүү шүлсээ нулимж өшигчин зодоод «Хурдан эндээс зайл!» хэмээн хөөж туудаг болжээ. Гэвч тэр солиотой бүсгүй марсайтал …
January, 2018
-
27 January
Массын зохиол… бас нөгөө Шүүдэрцэцэг
-Уран зохиолын тухай эргэцүүлэл- Уран зохиол судлаач, шүүмжлэгч Г.Батсуурийн “Өрх бүр үйлдвэрлэгч”, “Бас нэг Шүүдэрцэцэг буюу эрээчих дон” гэсэн гарчигтай бичвэр цахимаар гарч олон хүний эгдүүг өнгөрсөн онд хүргэснийг та бүхэн санаж байгаа байх. Ерөнхийдөө эмэгтэй бичигчдэд ширүүлхжээ. Тэднийг массын зохиолчид буюу номоор өрхийн үйлдвэрлэл явуулагчид гэж үзсэнийгээ “…тэрхүү өрхийн үйлдвэрлэл гэгч нь улс орон даяар тархаж айл өрх бүрт …
-
22 January
Хүүрнэл
Ертөнцөд үйлдэгдэж буй бүхэн хүүрнэл, гагцхүү аль хэсгийг нь барьж авах, үлдээх вэ гэдэг уран бүтээлчийн сонголт байдаг. Хүн төрөлхтний хамгийн эртний түүхийг хүүрнэх урлаг бол дүрслэх урлаг юм. Тэр дундаа уран зураг, уран баримал бол тухайн улсыг түүх соёл, уран сайхны сэтгэлгээний хувьд хэр түвшинд, хэр хүчтэй байгааг хүүрнэн харуулж чаддаг урлагийн төрөл зүйл билээ. Орон зайд юмс үзэгдлийг …