Чиний бодлын 99% нь дандаа бусдын тухай бодол байдаг. Өөр хэн нэгний тухай л өдөржин бодож, шөнөжин зүүдэлнэ. Одоо больж үз. Хүний амьдрал богино шүү дээ. Хэдий болтол чи бусдыг анхаарч явах юм? Энэ хооронд эгшин хором бүрээр элсэн цаг урсч байна. Чи улам бүр амьдлаг чанараа алдаж, үхмэл дүрэндээ орж яваа. Төрсөн өдөр болгон чинь амьдралаас нэг жил …
Tag Archives: утга зохиол
January, 2018
-
18 January
Гүнж
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, XX зууны манлай, монголч эрдэмтэн Бямбын Ринченгийн зохиол, романаас түүвэрлэн хүргэхийг зорилоо. Өнөөдөр түүний Гүнж романы товчлолыг хүргэж байна. Хэрлэн-Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан Хэдийн санасан сүм юутай хол Yнэгэн харанхуйгаар гараад Намрын өдөр даан ч богино Yзэж дайрахыг зорьтол Намайг яаран довтолж явтал, Түлээний балар замаар Гүнж чиний сүмийн тэнд Түнэр харанхуй болж, Гүн шөнө үүлэн …
December, 2017
-
17 December
О.Дашбалбар : Оюун санааны яруу найраг
Найрагчийн тэнгэрт халихаасаа өмнө бэлтгэж асан сүүлчийн туурвилууд. Гунигтай атлаа бардам, бодлогошронгуй атлаа омголон шүлгүүдийг нь таалан болгооно уу. Галав эриний зөнч Долоон бурхан одод залхуутайяа гялалзах Долдугаар сарын цатгалан өдрүүдэд би дургүй Ороо салхи хүнгэнэн урхирч, орсон буур шиг тэнгэр хүрхрэх Орог буурал өвлийн хоёрдугаар сард би дуртай Орвонгоороо дүнгэнэх уулс одоохон нисэх нь гэмээр Орчлон хорвоо доргиж тэнгэр дээрээс нурах нь гэмээр Одод жингэнэн бууж, хорвоогоор …
-
16 December
Болор цомын тэргүүн шүлэг: Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг Яруу найрагч М.Отгонбаяр
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом 35” яруу найргийн наадам Говь-Алтай аймагт болсон. Энэ жилийн Янжинлхамын эгшиглэнт найрагчаар яруу найрагч М.Отгонбаярын ‘Ижийдээ нас гуйсан’ шүлэг тэргүүлэв. “Ижийдээ нас гуйж бичсэн шүлэг” Ижийдээ нас гуйлаа Зэрлэг улаан сарнаас Зэлүүд сансрын од бүхнээс Зэрэглээ бүжсэн хаврын цэнхэр өдрүүдээс Зэлмэ, Сүбээдэй дээдсийн алтан сүнснээс Шид идийн орчлонгийн нүд …
-
9 December
Эмгэнэлт зохиол гэгдэх “Лолита” романы талаарх сонирхолтой баримтууд
АНУ-ын зохиолч Александр Набоковын “Лолита” зохиолыг уран зохиол судлаачид 21-р зууны хамгийн эмгэнэлт зохиол гэж дүгнэж байна. Уг романыг зохиолч Америкт амралтаар явж байхдаа Англи хэл дээр бичжээ. Зохиолд өгүүлснээр дунд эргэм насны Гумберт Гумберт аялж явахдаа Долорес Гейз гэх эмэгтэйн байшинд өрөө хөлслөн суудаг. Гумберт анхны хайраа золгүй байдлаар алдсанаас болж өсвөр насны залуу охидыг нууцхан хайрлах эмгэгтэй болсон …
November, 2017
-
12 November
Монголын их амар амгалан
Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэрээр “Монголын их амар амгалан”, “Дорно” бүлэг шүлэг, “Агай” найраглал, “Хүннү туульс”, “Хүрэл чоно” зэрэг бүтээлээрээ Монголчуудын оюун санаа, сэтгэлгээний гүн гүнзгий байдлыг гаргаж чадсан. Эдгээр гайхамшигтай бүтээлээрээ дорнын ард …
-
5 November
“Тэр оронд би хачин их хайртай”
Саяхан “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналыг хүртсэн Д.Урианхайн шүлгээс хүргэе. Мөнхийн шалтгаан Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна! Тэр шувуунд би хачин их хайртай! Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! Тэр эгшгэнд би хачин их хайртай, Хайраар би амьдардаг аа! Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! …
-
1 November
Чикаго хотод Америкийн зохиолчдын музей нээгджээ
Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм. Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж. Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. …
October, 2017
-
28 October
Набокав “Бовари хатагтай”-н тухайд
Эмма Бовари хэмээх эмэгтэй хүн ерөөсөө байгаагүй, харин “Бовари хатагтай” хэмээх ном үүрд үлдэнэ. Ном хүүхнүүдээс урт насалдаг билээ. “Бовари хатагтай”-н ихэнх дүрүүд бол bourgeois – буржуа юм. Энэ франц үг хэдийгээр “хотын хүн” л гэсэн утгатай боловч, Флоберын зохиолд биежихдээ ахуй амьдралын хувьд хангалуун чинээлэг, гагцхүү бодтойгоор хэмжигдэх үнэт зүйлсэд л итгэдэг хүнийг илэрхийлж байна. Гагц бодтой зүйлсийг …
-
21 October
Энэтхэгийн утга зохиолын их хүн Равиндранат Таагур
Энэтхэгийн үндэсний баатар нарыг нэрлэ гэвэл яах аргагүй Махатма Ганди болон Равиндранат Таагур нарыг хэлнэ. 1861-1941 оны хооронд амьдарсан Таагур 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн. Мөн улс төр, соёл, шашны асуудлаар хэдэн арван өгүүлэл олон тооны дурдитгал, намратчилсан найруулал бичиж ард түмнийхээ соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрийг …
-
17 October
Ошо гэгээнтэний уншихыг санал болгосон судар номнуудаас
Энэтхэгийн “Madhya Pradesh”-т 1931 онд Чандра Мохан Жайн нэрээр төрсөн гэгээнтэн Ошо амьдарсан хугацаандаа хүн төрөлхтөний оюун санаанд шинэ хувьсгалыг хийж чадсан билээ. Тэрээр ном бичээгүй ч хэлж, ярьсан зүйлсийг нь нэгтгэсэн олон ном гарсан. Тэднээс цөөнгүй нь монгол хэлээр хэвлэгдсэн байдаг билээ. 1960-аад оноос эхэлж өөрийн эх орон Энэтхэгийг хөндлөн гулд тойрон явсан байдаг. Залуу байхаасаа дэлхийд гарсан оюун санааны …
-
14 October
Түмээ ах минь
Түмээ ах нас бараад дөрвөн жил болжээ. Сен мөрний тухай Аполлинерын гоё шүлгийг л уншиж байснаас биш, тэр алдарт голд бас хүн амиа алдаж болно гэж төсөөлж ч явсангүй. Тигр, Евфрат мөрөн гэж бий, Тийм сайхан нэртэй газар ч гэж юу билээ? гэсэн шүлэг мань хүнд байдаг сан. “Гоё гоё газрууд л үзэж амьдрах хэрэгтэй” гэж анх танилцсан …
-
11 October
Чарли Чаплингийн охиндоо бичсэн захидал
Чарли Чаплин 12 хүүхэдтэй байсан бөгөөд 1965 онд 76 настай байхдаа Парист бүжигчнээр ажиллаж байсан 21 настай охин Жеральдинадаа энэхүү захидлыг бичжээ. Би бол чиний эцэг, би бол Чарли Чаплин. Балчирхаан байхад чинь олон олон шөнө орны чинь дэргэд сууж үлгэр ярин унтуулахдаа нойроо үлдэн хөөж байлаа. Би чинийхээ ирээдүйг, чинийхээ мөрөөдлийг харж байсан. Чамайгаа бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Үзэгчид “Энэ чинь хөгшин алиалагч Чарлигийн охин шүү …
August, 2017
-
22 August
Фёдор Михайлович Достоевскийн түүх
Фёдор Михайлович Достоевский нь Москвад 1821 оны 11 сарын 11 нд ядуу эмчийн гэрт төржээ. Тэрээр Санкт Петербургийн цэргийн инженерийн сургуульд суралцаж байсан боловч 1844 онд цэргийн албаасаа гарч уран зохиолд амьдралаа зориулахаар болсон. Тэр үед “Мария Стюарт”, “Борис Годунов” гэдэг жүжиг бичсэн боловч төдий л сайн зохиол болсонгүй. Гэхдээ түүний баян хоосны ялгаа, барлаг ядуусын уйтгарт амьдралыг харуулсан “Ядуу …
-
18 August
“Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадам эхэллээ
Дэлхийн яруу найргийн өдрүүдийг манай улс анх удаа зохион байгуулж байна. Энэ сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээнд дэлхийн 40 орчим орны 200 гаруй нэрт яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байгаа юм. Дэлхийн яруу найргийн өдрүүдийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй “Данзанравжаа” олон улсын яруу …