Tag Archives: утга зохиол

August, 2016

  • 27 August

    Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

    Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж:    Хувилгаан, чи юунаас айдаг вэ? Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи? Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” л гэдэг …

July, 2016

  • 20 July

    Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

    Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна. -Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном. Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол …

  • 11 July

    Чадлаа /Хошин өгүүллэг/

    Газрын дарга царайгаа барайлган, -Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа. Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч, -Тфу! Энэ өдрийг …

  • 11 July

    Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам” шүлэг

    Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Цэцэг нар хоёртоо бахардсан наадам Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам Чихэр инээд хоёртоо бялуурсан наадам Наадамчдьiн зулай дээр Нар голлон халуун байсан ч Элбэг дээл шиг Ижийнхээ сүүдэрт хярахад сэрүүхэн Дан эмжээртэй Даалимбан дээлнээс минь Даавууньi шинэхэн үнэр Сэнгэнэх нь даанч сайхан. Над шиг гоё хүнгүй Тэр жилийн наадам Нар хур тэнцсэн Тэр жилийн наадам. …

  • 2 July

    Х.Тэргэл: Эцэг

    /богино өгүүллэг/ Хашааны завсраар шагайхад байшингийн яндангаас цэнхэр утаа олгойдож, сайхан хоолны үнэр хамар цоргино. Тэр сайхан үнэр бол эцгийн толгой шийр хуйхалж, бас төмс гурил хамтад нь жигнэж, дөнгөж гарангуут нь ногоон сонгино, өөрийн гараар түүсэн халиарыг цацаад дахин хэсэг тагласны эцэст ээж, дүү бидэнд хувь хүртээн огтолж өгч, инээд алдан иддэг манай гэрийн хагас сайн өдөр бүрийн дүр …

June, 2016

  • 27 June

    Зүрх /Сургамжит өгүүллэг/

     Нэгэн нарлаг өдөр залуухан сайхан эр хотын төв талбай дээр зогсоод хавь ойрд байхгүй хамгийн сайхан зүрхтэй хэмээн бардамнаж байлаа. Түүнийг тойрон зогссон хүмүүс түүний зүрхийг үнэн голоосоо гайхан биширнэ. Үнэхээр ч зүрхэнд нь ямар ч нугалаа, шарх зураас байхгүй гайхалтай төгс зүрх байв. Тиймдээ ч цугласан олон бүгд л хэзээ нэгтээ харж байсан зүрхнүүдээс хамгийн сайхан нь залуугийнх гэж …

  • 20 June

    Эхийн сэтгэлээр хүүдээ захих захиас

      Хүүтэй хүн бүрт зориулжээ… Эрээн бараантай хорвоогийн замд бүдчиж явахдаа Эрдэнэс олсон би азтай хүн Энгэрт минь зүүгдэх нэг насны гоёлоо Энэ орчлонгоос хүртсэн би жаргалтай хүн Хэвлийдээ тээсэн арван сарын минь хугацааг Хир удаан амьдрахаар биш хэн болсноороо нөхөж төлөөрэй миний хүү Хэлж жишээлж зүйрлэмгүй төрөлтийн их өвдөлтийг Хэнгэргийг минь цоортол дуулгах сайн мэдээгээр шагнаарай миний хүү Даргын …

  • 18 June

    Эцэг эхийн захиас (Сургамжит өгүүллэг)

    Улаанбаатар хотын захын хороололд дутах зүйлгүй элэг бүтэн аав ээжийн хайранд бүүвэйлэгдсэн Нямаа хэмээх гэнэн эрх хүү амьдардаг юмсанж. Түүний амьдралын эхлэл буюу бага балчир нас нь бусдын л нэг адил, аав ээж нь түүнийг айлын хүүхдүүдээс дутуугүй өсгөж торниулсан хэдий ч хүү нь үргэлж дураараа аашлах, аав ээжээсээ үг сонсох дургүй нэгэн атлаа зөөлөн гэнэн зориг муутай л нэг …

May, 2016

  • 5 May

    Э.Үржинханд: Атаархал

    …Бачимдсан салхи галзууран уурлаж, эцэс төгсгөлгүй шуурав. Нүүр нүдийг ороолгон балбаж улам чангаар: “-Би үүнээс өндөр, томоос том цэцэг тарина.” гэж исгэрэн шүгэлдэнэ. Хамаг навч цэцэгсийг гөвж, өвс шороо, ер нь хийсгэж болох юуг ч болов хуйлруулан хамж улам дээшилсээр. Тэгэвч тэнгэрийн хязгаарт хүрч чадахгүйдээ бухимдан цамнаж, буцаагаад түүнийгээ дэлхийгээр нэг тарааж хаяв. Чингээд ядарсандаа нам гүм болж хааяа нэг …

April, 2016

  • 27 April

    Хятадуудын дургүйг хүргэдэг Монголын нэгэн түүх

    Монголын түүхэнд гайхамшигт олон үйл явдал тохиолдож байсан билээ. Түүн дотроос миний санаанаас гардаггүй бахархалт үйл явдал бол Монголд их хэмжээний цэргийн хүчээр халдан довтлоод салам цохиулж үндэсний гутамшигт түүхтэй үлдсэн Мин улсын үеийн хоёр үйл явдал санаанаас огт салахгүй байдаг юм. Энэ хоёр түүх миний хувь Монгол цэргийн байлдааны чадварыг ихэд харуулсан гайхамшигт үйл явдал яах аргагүй мөн. Энэ …

  • 20 April

    10 настай 200 ном уншсан охин

    “Номтой хүүгийн мөрөөдөл” аяныг эхлүүлж, ном уншингаа боргол шимж, амттан зооглон номонд шимтэн, дурлагсдад зориулан, яг л гэртээ ном уншиж буй мэт орчинг бүрдүүлэхээр “The Book Cafе Mongolia” төслийг эхлүүлэн, ажил хэрэг болгон яваа Б.Базарсүрэнгийн цахим нийтлэлийг энэ удаа онцоллоо. “10 хүрэхгүй насандаа 200 гаруй ном уншчихаад буй 24 дүгээр сургуулийн 2а ангийн сурагч Д.Саран-Ирээдүйд Нацагдоржийн тэмдэг, үнэмлэх гардуулж, мөн …

  • 13 April

    Б.Ганчимэг ярилцлагын мастер гэдэг нь үнэн боловч шинэчлэгч гэдэг нь эргэлзээтэй

    Утга зохиолын шүүмжлэгч, Доктор П. Батхуяг бичиж байна. Өнөөгийн сэтгүүлзүйн хамгийн түгээмэл бичлэгийн зүйл бол ярилцлага юм. Сэтгүүлзүйн сүүлийн үеийн бичлэгийн чиг хандлагаас ажиглахад ярилцлага нь төрөл зүйлийн хувьд нийлэгжин”эрлийзжих”замаар бичлэг, зохиомжийн хувьд ч өөрчлөгдөж байна. Товчхондоо сэтгүүлч, ярилцагч, хүлээн авагч гэсэн гурвал холбоонд ярилцлагчаас дутуугүй сэтгүүлчийн эзлэх хувь ихээхэн нэмэгджээ. Энэ үзэгдэл өнөөгийн Монголын сэтгүүлзүйд, тодорхой сэтгүүлчдийн бүтээлээс илэрхий …

March, 2016

  • 30 March

    ”Охин үрээ хайрла” шүлэг бичигдсэн түүх

    “Охин үрээ хайрла” хэмээх шүлгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Уг шүлгийг зохиогч Бямбажавын Энхтуяа саяхан уг шүлгээ хэрхэн бичигдсэн тухай хуучилжээ. “-Манай бага охин тэр үед 9-р ангид сурч байлаа…”, “…Нэг орой кино үзье гэхээр нь тасалбарын мөнгө өгөнгөө ангийнхаа хүүхдээр хүргүүлж ирээрэй гээд явуулав аа. Төд удалгүй аав нь ороод ирлээ. Идэрмөрөн хаачсан гэж байна. Оройн кино үзэхээр …

  • 5 March

    “Эхийн хайр” өгүүллэг

    Гурав хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохионо. Тиймээс Монголын сайхан ээж, эмэгтэйчүүд та бүхэндээ “Эхийн хайр” гэх энэхүү өгүүллэгийг зориулж байна.  Үрээ гэсэн эх хүний сэтгэлийг харуулсан энэхүү өгүүллэг хэн бүхэнд ухаарал хайрлах бизээ.”Би хvvхдээ харж болох уу?” гэж дөнгөж нярайлсан эх асуулаа. Тvvнд өлгийтэй хvvхдийг өгөхөд баярлаж хөөрсөн эх сайтар харахын тулд өлгийг нь задлаад цочирдсондоо …

  • 1 March

    Б.Ойдов Шадар ван Чингүнжавд зориулан шүлэг бичжээ

      Зохиолч, яруу найрагч Б.Ойдов өнөөдөр тохиож буй “Эх орончдын өдөр”-т зориулан эх оронч, Шадар ван Чингүнжавд нэгэн шүлэг зориулан бичжээ. Тэрбээр өнгөрсөн жилийн энэ өдөр “Босоо хөх Монгол” бүлгэмийн хүсэлтээр Чингисийн талбайд “Төрөөс төрсөн тэрбумтан” шүлгээ уншиж байсан юм. Б.Ойдов нь “Эрх танхай нүргэлээн”, “Ар халхын шилийн сайн эрчүүд”, “Монголын цуутай нударган тулаанчид”, “Айн Жалудын цавчилдаан” зэрэг 30 гаруй ном …