Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

batregzedmaa-1-480x480Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна.
-Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна.
Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном.
Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол зохиолч.
Бид гадаадын ихэнх улсын иргэдэд “Чингис хаан гэж мэдэх үү” гэснээр Монгол орноо таниулахыг хичээдэг.
Бид цөөнхи үндэстэн. Биднийг хөгжиж буй орон хэмээдэг.
Биднийг морьтны наадмаар жилдээ нэг удаа нилээн сонирхдог.
Энэ маань дэлхийн дийлэнх иргэдийн дотор төдийлөн танигдаагүй.
Бидний хэл соёл – үүнээс Монгол бичиг маань мөхөж буй хэл соёлын жагсаалтанд орсон. Даяарчилалын улмаас үндэстний цөөнхүүдийн хэл соёл өдрөөс өдөрт мөхөж сүйрч байна.
Монголчууд бид мөн л дэлхийн цөөнхийн шүтэн биширдэг “Бурхан шашин”-т номт улсын нэг. Өдгөө дэлхийн дахин шинжлэх ухааны элдэв оргилд хүрч чадсан боловч техник технологийн хүчээр нээсэн бүхэн нь хэдийнэ буддын ном сударт бичээстэй буйг одоо л эргэн харж байна.
Миний”Очир эрхшээгч” ном маань хэрвээ хэвлэгдвээс нилээн маргаан тарина гэдгийг би ойлгож байгаа. Учир нь Монголчууд бидэнд хүн төрөлхтний оюуны асар их нууцын сан хөмрөг бий. Бүтээл маань түүнийг дөнгөж л сөхсөн.”Очир эрхшээгч” роман маань хүн төрөлхтөнг гадаад хөгжлөө эцэслээд дотоод гэгээрэл рүү зорих ёстойг сануулахыг хүссэн эгэл нэгэн Монгол зохиолчийн оюун санаа, дуу хоолой билээ. Энэ бол Монголчууд бидний агуулж яваа, өртөөлөн тээж яваа хүмүүний авралын зам мөрийг заах бидний өндөр дээдсүүдийн өв юм.
Үүний төлөө би Монголын ард түмнээсээ Амазоны санал асуулганд оролцож “Очир эрхшээгч” номыг маань дэмжихийг хүсч байна.
Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа
Амазонг руу орж санал өгөх линк:
https://kindlescout.amazon.com/p/45PLNOWPYDSW

ochir-1-340x480

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …