“Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээнд оролцохоор дэлхийн 40 гаруй улсын 200 гаруй яруу найрагч Монгол Улсад хүрэлцэн ирээд байна. “Монголын Соёл Яруу Найргийн Академи”-иас санаачлан зохион байгуулж буй “Монгол дахь дэлхийн яруу найргийн өдрүүд” арга хэмжээг Гадаад харилцааны яам дэмжин хамтран ажиллаж байгаа бөгөөд зохион байгуулагчид арга хэмжээнд оролцогчдын төлөөлөл болон сэтгүүлчидтэй уулзаж, арга хэмжээний агуулга, ач …
Tag Archives: утга зохиол
August, 2017
-
1 August
Миний худалдаж авсан нөхөр
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм…Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг би тэссэн юм. Харин одоо би ярьж эхлэхээр шийдсэн. Yнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэсэн итгэл найдвар минь байсаар байгааг би саяхан мэдсэн юм. …
July, 2017
-
29 July
70 хэлтийдсэн насандаа ч дарагдаа нь үгүй найрагч
Бямбажав гуайн хавь ойрын хамаг юм, эргэн тойрны бүх юм эртнийх. Насан ч намтар нь ч мэргэжил нь ч тэр байтугай эдний өвөлжөө бууц нь эртнийх. Хүннүй, Хануй, Баруун цүүрт түүнийг нэрээр нь дуудах эрхтэн дархтан үгүй. Бүгд л ахайлах. Бямбажав гуайгаас хүй цөглөсөн олныг асуувал тэгэхээс тэгэх гэж зөрүүдлэх мэт “За даа 1937 оны их хэлмэгдүүлтээс хэдэн жилийн өмнөх …
-
17 July
Хөвсгөл далай үүссэн тухай домог
Эрт урьд цагт элэнц хуланцын үед энэ нутагт нуур байгаагүй байгаагүй үед үржил шимт хөрстэй, үлэмж сайхан ургамалтай, таван хошуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг байсан юмсанж. Нутгийн зон олон ангийн үс, үнэт чулуу, эрдэнэсийг өмнө зүг тээж эд бараа, гурил будаа олж ирдэг байжээ. Энэ хөндийд нутаглагсад дутагдах гачигдахын зовлонгүй амар амгалан амьдардаг байв. Нутгийнхан энэ хөндийгөө диваажингийн хөндий …
June, 2017
-
9 June
Бурханы шашины цагаан толгой гэгдэх “Бурханы Шашин ба Монгол Ёсон” номын нээлт боллоо
Сайн номун хийдийн хамба Сайнбуянгийн Нэргүй “Бурханы Шашин ба Монгол Ёсон”, “Дөрвөд Аман Зохиолын чуулган”, “Жарун Хашор Суварганы түүх” зэрэг гурван номын нээлт Бурхан багшийн их дүйчин билэгт сайн өдөр буюу өнөөдөр Налайх дүүргийн Сайн номун хийдэд болж байна. “Бурханы Шашин ба Монгол Ёсон” ном нь Бурханы шашины цагаан толгой гэж хэлж болно. Тус номонд Монгол зан заншил, …
-
5 June
“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт СГЗ, Ардын уран зохиолч, П.Бадарч оролцов
“Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочиноор Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч оролцов.
May, 2017
-
23 May
Г.Аюурзана: Миний ном түүнд л амттай уншигдахгүй бол бусад хүн хэзээ ч олж үзэх ёсгүй
Та бидний цаг үеэс 100 гаруй жилийн өмнө Монголд хүмүүс хэрхэн амьдарч байсныг урнаар өгүүлсэн нэгэн шинэ номыг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана саяхан хэвлүүллээ. Уламжлал ёсоор Г.Аюурзанын ном худалдаанд гарсан эхний сардаа эрэлт ихтэй байгаа тул хүмүүс одоо яг ид уншиж буй биз ээ. “Сахиуст хангайн нууц” хэмээх энэхүү шинэхэн роман бол Г.Аюурзанын хэвлүүлж буй 43 дахь ном юм. Горькийн …
March, 2017
-
24 March
Эргэж харвал хоцорно
Аав минь толгод болсон. Толгоддоо уусч шингэсэн. Толгодынхоо дундуур, аавынхаа дундуур давхиж явна, би. Азаргана, харганын алтан суунаг, таана хөмүүлийн ааглаг эсгэлэн үнэр, харааны үзүүрт гэрэл татуулан цахилах харсүүлт… толгод тэр аяараа аав минь юм. Салхи илбэх нь аав минь юм. Цэцэг ногоо үнэртэх нь аав минь юм. Болжмор жиргэх, тархан бэлчих адуун дундаас нэг нь цангинатал янцгаах ч аав …
November, 2016
-
12 November
Улаан лиш цэцэг /өгүүллэг/
Зуны халуун өдрүүд өнгөрөх тусам сэтгэлийн гүн дэх хөөрөл улам ихсэж байлаа. Цэрэгт явах өдөр улам ойртож байлаа. Харин өнөөдөр юу ч хийх сонирхол төрөхгүй нэг л уйтгартай байлаа. Тиймээс сэтгэлээ сэргээж тайвшрахын тулд суух дуртай номын сан руугаа явлаа. Номын санд ороход өөдөөс угтдаг нам гүмд миний сэтгэл тайтгарлыг олдог юм. Урьдых шигээ тавиуруудын дундуур явж энэхүү түүхийн эхлэлийг …
-
5 November
Амлалт /өгүүллэг/
Нэгэн бүсгүй найз залуугын хамтаар кино театрын хүлээлгийн өрөөнд кино эхлэх цагыг хүлээн элдэвийг ярин сууна. Бусад үзвэрүүд эхэлчихсэн олон хүн холхилдоод байсангүй гэхдээ шинэ киноны нээлт юм гэсэндээ басчгүй хүмүүүс цуглачихаж. Сүүлийн үед кино гээч зүйлээс хөндийрчихсөн байсан бүсгүй маань эхлэх цагийг тэсч ядан хүлээсээр. Гэтэл нэгэн зүс таних хүн харагдах шиг боллоо, олоон жилийн өмнө харж байсан хүн. …
-
4 November
Эгшигт хайрцаг /өгүүллэг/
Ягаан өнгийн туузаар чимэглэсэн нандин бололтой хайрцгийг эвтэйхэн нээхэд бүсгүйн гар дээр хоёр жижигхэн хос хүүхэлдэй эргэлдэн бүжиж эхлэв. Жин жин жин…эгшигт хайрцагнаас ид шидийн үлгэрийг санагдуулам хөгжим хөвөрнө. Ялангуяа эл бүсгүй энэ хайрцгийг нээх болгондоо нэг л гүнжээр өөрийгөө төсөөлдөг. Хунт нуурын Одетта. Зүүсэн үсний даруулганаасаа ялгагдах юмгүй цагаан царайтай, дүрлэгэр нүдтэй энэ жижигхэн бүсгүй театрын тайзны ирмэг дээр …
-
1 November
Жинхэнэ хайрын эзэн /өгүүллэг/
Салъя, хоёулаа ер нь л бүтэхгүй юм байна, дахиж битгий залгаарай гэж түүний шийдэмгий хэлсэн үг чихэнд дүнгэнэн холдож ойртох нь тэртээ тэргүй хэцүү байхад улам ч дордуулан зүрхийг нь зүүгээр шивэх мэт өвтгөнө. Юу буруу хийснээ бодоод бодоод олсонгүй, өөртөө байгаа бүх л зүйлээ дуслын чинээ хармын сэтгэлгүйгээр ганцхан түүнд л зүриулж байсансан. Түүнийг би хайраар дутаал уу? үгүй …
October, 2016
-
22 October
Шүүдрийн дусал /өгүүллэг/
Саяхан л битүү бүрхэж байсан хар үүл хаашаа ч юм замхран арилж, улбар туяа татсан уудам хөх тэнгэрт ганц нэг одод гялтганана. Оройн наран баруунаа хэлбийн өдөржин барайж байсан тэнгэр ойнгойход ойрын хэдэн өдрийн бороог “зогсоосой билээ” хэмээн хүсэн хүлээж байсан Очир хүүгийн сэтгэл давхар цэлмэх шиг болов. Уулын оройгоод шингэх нарыг нүд алдан харж зогссон Очир ээжийнхээ дуудах чимээнээр …
-
7 October
Оросын уран зохиол орчуулагчдын 4-р их хуралд оролцсон минь
“Огонёк” лугаа золгосон минь Москва хотноо Оросын уран зохиол орчуулагчдын 4-р их хуралд оролцохоор болж, Чингис хаан нисэх буудалд Аэрофлотын SU 331 онгоцонд суухаар хоолойгоор явж байтал ширээн дээр тавиастай орос хэвлэлийн дотор туйлын танил “Огонёк” байж харагдахад яаран авав. “Огонёк”…Миний анх сургуульд орж ахуйд аав маань энэ сэтгүүлийг захиж авдаг байсан юм. Өнгөрсөн зууны 50-иад оны эхээр хөдөөгийн сургуулийн …
September, 2016
-
25 September
Утга зохиол: Хожуу ухаарал /өгүүллэг/
Манайх Долгор эгчийнхтэй хамт олон жил айл саахалт явсаар бараг ах дүүсээс илүү дотно болсон юм. Толгодын дунд хоёр бор гэр утаа суунаглуулж, нүүсэн ч, суусан ч хамт дөрвөн улирлын нүүр үзнэ. Долгор эгчийн ганц хүү Дорж гадаадад дээд сургуульд яваад гурван жил болж байлаа. Сургуульд явсан анхны жил захиа их бичдэг байв. Захиа ирэх бүр Долгор эгч надаар дуудуулна. …