Бурханы шашины цагаан толгой гэгдэх “Бурханы Шашин ба Монгол Ёсон” номын нээлт боллоо

Сайн номун хийдийн хамба Сайнбуянгийн Нэргүй “Бурханы Шашин ба Монгол Ёсон”, “Дөрвөд Аман Зохиолын чуулган”, “Жарун Хашор Суварганы түүх” зэрэг гурван номын нээлт Бурхан багшийн их дүйчин билэгт сайн өдөр буюу өнөөдөр Налайх дүүргийн Сайн номун хийдэд болж байна.

 

 

“Бурханы Шашин ба Монгол Ёсон” ном нь Бурханы шашины цагаан толгой гэж хэлж болно. Тус номонд Монгол зан заншил, Буддын зан үйл, хүүхэд хүмүүжүүлэх ёсон, байгаль эх дэлхий, эцэг эхээ хайрлах, энэрэх ёс суртахууныг цогцоор нь багтааж чаджээ. Тиймээс л Бурханы шашинтай айл бүр уг номыг шүтээн болгон тахиж, хоймортоо залвал зохилтой.

 

 

Харин “Дөрвөд Аман Зохиолын чуулган” номонд Дөрвөд түмний туульс, аман зохиол, оньсого, зүйл цэцэн үгс, магтаал, ерөөл, үлгэр, домог, ардын дуу зэрэг өргөн агуулгаар багтсан нь энэ номыг томоохон судалгааны бүтээн хэмээн дүгнэхэд болохоор болжээ.

 

 

“Жарун Хашор Суварганы түүх” номонд суварга бүтээх зан үйл болоод Жарун Хашор суваргын түүхийн талаар маш ойлгомжтойгоор дүрслэн бичжээ. Уг арга хэмжээнд Ойрад судлаач, доктор Н.Сүхбаатар, Соён гэгээрүүлэгч, яруу найрагч н.Баяндалай болон сүсэгтэн олон, зочид төлөөлөгчид оролцлоо.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …