Нэгэн бүсгүй найз залуугын хамтаар кино театрын хүлээлгийн өрөөнд кино эхлэх цагыг хүлээн элдэвийг ярин сууна. Бусад үзвэрүүд эхэлчихсэн олон хүн холхилдоод байсангүй гэхдээ шинэ киноны нээлт юм гэсэндээ басчгүй хүмүүүс цуглачихаж. Сүүлийн үед кино гээч зүйлээс хөндийрчихсөн байсан бүсгүй маань эхлэх цагийг тэсч ядан хүлээсээр. Гэтэл нэгэн зүс таних хүн харагдах шиг боллоо, олоон жилийн өмнө харж байсан хүн. Магадгүй хуучны танил гэхээр залуу бололтой хэн гэдгийг нь санахгүй байгаадаа эгдүүцэж санахыг хичээсээр л гэхдээ толгойд нь орж ирсэнгүй. Очоод асууя гэхээр найз залуутайгаа явж байгаа бас тэр ч гэсэн хэн нэгнийг хүлээж байж магадгүй учир холоос харсаар. Залуу кассан дээр очоод шинэ үзвэрийн хоёр тасалбар авлаа, бодож санаж байгаа юм үгүй байнга хийдэг зүйлээ хийж яваа мэт харагдана. Тиймээ мэдээж тэр найз бүсгүйтэйгээ л явж байгаа байх, гэхдээ түүнийг харах тусам дотно санагдах ч зүгээр л хэн гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Гэтэл харсаар байтал үзвэрийн танхимын үүдэнд очоод тасалбараа таслуулчихаад яваад өгөх нь тэр. Бүр хоюуланг нь шүү, ойлгохгүй юм үзэхгүй байсан юм бол яах гэж авдаг юм болоо. Гайхсандаа ч тэрүү бүсгүй маань араас нь босохдоо тэндхийн ажилчдын яриаг хальт сонсоод авлаа.
– Энэ нэг сонин нөхөр, шинэ кино ирэх болгонд л ирж хоёр билет авна тэгээд үзэхгүй таслуулчихаад яваад өгнө
– Тийм л их мөнгөтэй юм бол өөр хүнд өгчихнө биз өөрөө үзэхгүй юм бол, мөнгөөрөө гайхуулсан тэнэг юм
– Наа чинь миний мэдэхийн сүүлийн гурван жил ингэж байна одоо ч бүр дасаж дээ…
Энэ бүх яриаг сонсоод бүсгүй нэгийг ойлгосон бололтой гайхсан харц нь хувьсхийж шаналангүй төрх тодроод ирлээ. Түүний толгойд орж ирэхгүй байсан энэ залуу хэн болох тэртээ олон жилийн өмнө өгж байсан амлалтууд бүгд өчигдөр болсон мэт санагдав…
Охин – Чи надаа амла
Хүү – Юуг?
– Өнөөдрөөс эхлээд кино үзэх болгондоо надтай хамт үзэж бай!
– Бүх киног уу?
– Тиймээ бүгдийг нь, амла тэгэхгүй бол би гомдоно шүү!! –
– За за амлаж байна аа, дахиж ямар ч кино үзсэн бүгдийг нь чамтайгаа хамт үзэх болно.