Бямбажав гуайн хавь ойрын хамаг юм, эргэн тойрны бүх юм эртнийх. Насан ч намтар нь ч мэргэжил нь ч тэр байтугай эдний өвөлжөө бууц нь эртнийх. Хүннүй, Хануй, Баруун цүүрт түүнийг нэрээр нь дуудах эрхтэн дархтан үгүй. Бүгд л ахайлах. Бямбажав гуайгаас хүй цөглөсөн олныг асуувал тэгэхээс тэгэх гэж зөрүүдлэх мэт “За даа 1937 оны их хэлмэгдүүлтээс хэдэн жилийн өмнөх үеийнх гэх. Тэгвэл өөрийнхөө мэдэх аль эртдийн шүлгийн бадаг хэлээч гэвэл
Цагаан уулаа алдаад
Зургаан хошуу мал минь өсөхөө болилоо
Ягаан уулаа алдаад
Эхнэр хатад минь энгэсэггүй боллоо гэж … аль Нууц товчооны өмнөх “Хүнүйгийн дуулал”-аас ши татах. Хариуд нь би бээр “Аргагүй л Хархул хааны Хануй балгасны хүү юм даа” гэвэл сая нэг л санаа амарсан бололтой гүн санаа алдах…Ерөөс Архангайд атугай Монголд түүнтэй үесэх хүн ч ховор.Нөхөд нь хэрэг болгон цаашлуулаад “Мандсан нар жаргаж, барьсан зул бөхдөг” байхад” Хүннүй голын Бямбаа ах нь өтөлдөггүй ээ” гэвэл “Та нар намайг заавал тэгэж өтлүүлж яах нь вэ, харин ч би аль эрт хэдэн жилийн өмнө буу шийдмээ далдын далд давхар авдарын ёроолд хийчихсэн. Надаас хойш тэр л ан ав чоно, гахай нь тайван байг гэсийм”
Нээрэн л энэ эр залуу зандан идэр насандаа “Урдуураа улаан хөлтөн гаргаж үзээгүй”нүгэлт хар гөрөөч, аймгийн аварга анчин байж. Ямартаа л сумын хоршооноос чоно, гахайн төлөвлөгөө биелүүлэлцлээ гэж хэдэн бор эсгийгээр шагнуулж, урамшуулж байхав. Дээр мэргэжил нь хүртэл эртнийх гэх сэжүүр хөндсөн билээ. Сайхь эр ханьтайгаа хоёул мал зүйчид. Хүн болгон л сэтгүүлч, эдийн засагч, эмч, багш, сонгох болсон өнөө цагт түүний мэргэжил нь хүртэл эртнийх байгаа биз дээ. Энэ өрх гэрт бас нэг онцлог байдаг юм. Өрх гэрийн өрхийн тэргүүн нь ч айлын гэрийн эзэгтэй нь аль аль нь аминдаа “Бямбажавууд”.Хөөрхий минь уржнан хань нь “Унаад” мөнөөх Бямбажав гуай тулдаа л яруу эгшиглэнгийнхээ хүчээр өдий зэрэгтэй яваа юм шүү дээ. Таньдаа энэ дашрамд эмгэнэл илэрхийлэх минь.
Саяхны нэг өдөр ээ хөөрхий Бямбажав гуайн маань хошуу ам нь болортоод, нүд нь тэрүүхэн тэндээ очтон гялалзаад хөдөө ахуйн эрхшээлээр хэд гурван шүлэг барьчихсаан, хуучин янзаараа хөнгөн шингэн явна. Нуга нутгийн буурлынхаа энэхүү өөдрөг өрнүүн мөчийг нь хараад сэтгэл аяндаа дэврээд явчихлаа байна. Энэ бол зөвхөн найрагч нарт заяах
“Хэн нэгнээр энэ дэлхий дутахгүй гэвч
Хэрэгтэй хүнээрээ-Эх орон минь дутна” гэх… ховорхон агшин юмсан уу. Бямбажав гуайтай би вээр эгээтэй л үеийнх юм шиг ач тач маргана. Бас ач тач цэцэрхэх. Тэр зуураа Бямбажав гуай хааяа яльгүй ялагдал хүлээмээр болоод ирэхээрээ “Ах нь яах вэ нэг л дуулахнаа нөгөө ертөнц рүүгээ явчихна даа” гэж айлгах… Тэгэж явахдаа хүрвэл Бямбаа ах минь хөгшин залуу ялгаварлалгүй аль нь ч явна аа. Гэхдээ мөхөл сүйрлийг хэн хүсэх вэ, мөнхийн юм ч гэж хаана байх вэ. Нэгэнт хүн болж төрснийх ахин төрж буй мэт тийм сайхан “Мөхөл” бас байна аа. Та сүүлийн үед Цэнхэр сумынхны тухай их ярьж, магтан шүлэг ч хүртэл зориулах болсоон. Тэгвэл танай Цэнхэрийн хүн дээ. Олон жил төр захиргааны байгууллагад удирдах ажил хийсэн Огоосамбуу гуай гэж та дуулаа биз дээ. Огоо ах Миний бас л зузаан Г.Өсөхбаяр аваргыг улсад дөрвөнтөө түрүүлэх жил цэнхэр дэлгэц үзэж суугаад л өнөөх Өсөхбаярыг түрүүллээ гэж хэт их баярлаад 86 насан дээрээ ёстой л хүний урманд “Ёо”гээгүй өөд болсийм гэнэ лээ. Та яг түүн шиг “Хадан гэртээ очих ” эцсийн босгон дээрээ “Ёо ёх”
Гэхийн оронд ямар нэгэн алдартай шүлгийн мар тэрлүүлээд “Шамбалын орон руугаа” рүүгээ явах байх хэмээн Сэтгэлийн тольтыг нь цаашлуулж Ширэглэж арисгадаг юм. Гэлээ ч цаад хөгшин чинь Бууж өгнө гэж байхгүй. Ийм л ядарсан юм уу гэхээр үгүй ээ задарсан хөгшин. 70 хэтдийдсэн насандаа дарагдаа нь үгүй найраг ярууслын өвгөн бүргэд танаа Хаан аав Хан-Өндөр, Халиунморьт, хатан ижий, Хануй, Хүнүйгийн чинь өмнөөс мэхийн байж хүндэтгэнэм зээ.
Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Утга зохиолын төлөө шагналт зохиолч сэтгүүлч Халиунморьт Боржгон Самбуугийн Бараанасан
Малчны магтуу
Өглөөний нарнаас үдшийн бүрий болтол
Үдшийн бүрийгээс үүр цайж гэгээртэл
Үргэлжилсэн ажил хөдөлмөр тасралтгүй өрнөдөг
Үндэсний үйлдвэрлэгч мянган мэргэшилтэй малчид
Зуний дэлгэр өдрүүдэд цаг нартай уралдсан
Намрын налгар саруудад наргиж суугаагүй гавьяат малчин
Өвлийн цастай зудыг сөрж давсан аварга малчин
Хаврын хавсарганд халиширч сөгдөөгүй малчин баатар
Бэлчээр нутаг ус, ургамал дөрвөн улирал тэгширсэн
Баян монгол таван хошуу малийн хийморийн дарцагтай
Нийгмийн гарвал нь дэлгэр байршилтай нуудэлч малчин
Нутаг сэлгэж оторлодог, эвхмэл сууцтай эрэлхэг монгол
Таван эрдэнэ мал сүргээ эрчимжүүлэн өсгөж үржүүлээд
Талийн нүүдэлчин малчид эзэмшсэн байр хашаатай
Тогтвортой ажиллаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргаад
Төрийн шагнал хүртээд урамшиж баярласан малчин
Санаа зөв итгэл дүүрэн шулуун шударга
Судалгаа тооцоотой шинэ санаачлага гарган ажилласан
Сархад амсах төдий, тамхи татаж хэрэглэдэггүй
Сайныг дэмжиж дэлгэрүүлэн саарыг жигшин үздэг
Төрөл бүрийн хүнсний болоод түүхий эдийг
Таван хошуу малаас хүртэж хэрэгцээгээ хангадаг
Өндөр ашиг шимтэй таваарлаг бутэцтэй сүргийг
Өвөрмөц онцлогоор нь нутагшуулж үржүүлсэн улс
Төөрөг заяа тавилангаар монголдоо мэндэлсэн
Тив дэлхийд алдартай эх оронч Чингисүүд
Төрийн жолоо барилцахдаа иргэдээсээ нэр дэвшүүлдэг
Төлвөлсөн мөрийн хөтөлбөртэй зорилго нэгтэй Монголчууд
Эцэг эхийн элбэрэл хайранд өсч хүмүүжээд
Эх орны төлөө цохилох зүрхтэй монголчууд
Эцгийн гэрийн буурь нь нүдэнд дулаахан харагдана
Эргэж бууж шүтэж тахих лус савдаг-обоотой
Буянтай жудагтай сүүн цацалт сэтгэл ариун цагаан
Бурхдаас хайрласан ардийн уламжлалт ёс алдаагүй
Булбарай үрс буурлууд ядарснаа халамжилдаг
Боловсруулж олнооро баталсан хууль дүрмээ мөрддөг
Хээрийн нар салхи халуун хүйтэнд дасч зохицсон
Хат сууж чийрэгжин өлчиржсөн монгол малчин
Хотол бүлээрээ сүргээ маллаж хөдөлмөрөө хоршиж
Хөгжил дэвшилд хүчин зүтгэж хамтран ажилладаг
Насны ханиа монголоосо авч сэтгэл нэгдэн хуримласан
Намтар хаягаа дээдсээрээ овоглон бичүүлж бахархана
Нандин эрдэнэсийн өлгий эх орондоо эрх чөлөөтэй тансаглаж
Нартад амьдарч жаргах азтай өрх нэмэгддэг эгэл цуутай малчид аа.
Цэнхэр нутаг сэтгэл сэргээдэг
Тавилангаар заяасан Архангай аймгийн Цэнхэр сум
Тал хөндий, тавиун дэлгэр сайхан нутагтай
Тэртээх 1923 онд байгуулагдсанаас хойш
Төв хөдөө хослон цэцэглэн хөгжсөөр иржээ
Тэнгэр баганадаж сүмбэрлэсэн Алтан-Овоо нь
Түмний хийморь зүрхэн хайрхан шүтээн
Тансаг үзэсгэлэнт нутаг ус байгальтай
Тамирийн гол нь түмний ундаа рашаан
Төрийн тахилгат суварга хайрхнаа түшиглэсэн
Төрөл бүрийн эрдэнэс агуулсан газар шороотой
Таван хошуу малын тансаг баян бэлчээртэй
Талын малчин нүүдэлчдэд тохирсон нутаг
Хүчит бөхчүүд хурдан морины удам угшилтай
Хөгжиж дээшилж дэмбэрлэсэн шашин шүтлэгтэй
Эх орнийхоо төлөө халуун амиа хайрлаагүй улсын баатар
Эрхэм үйлийг бүтээж хөлсөө дуслуулсан хөдөлмөрийн баатрууд
Эдүгээ ихэс дээдсийн нэр цуурайтсан нутаг
Эх орон, ард түмэн үүрд дурсаж мөнхжүүлнэ
Ухаант мэргэдийн мэндэлсэн эрдмийн алтан өлгий
Урлаг соёлын гавьяатнуудын ариун дэвжээ
Түүхэнд бичигдэж, түмэндээ таалагдсан ажлын амжилтаараа
Төрийн шагнал хүртсэн эгэл хөдөлмөрчид олонтой
Уул шиг түшигтэй эцгүүд, үрсээ бүүвэйлсэн эхчүүд
Улсад алдартай одуудийн унасан газар, угаасан ус
Хүний мөс чанартай хөдөлмөрч иргэдтэй
Хөгжиж дэвших зам нь дардан шулуун Цэнхэрчууд
Төрөл бүрийн жимс самар, эмийн ургамалтай
Төрөлх нутаг тэгш дүүрэн амьдрал хангалуун
Ан амьтан хангайн хишиг агуулдаг байгаль
Асга цохио, хөвч царам, ус, ой мод, нуруудтай
Өгөөж баян нутаг усаа хамтран хамгаалж
Өсөж үржих үр хойчдоо өвлүүлж үлдээе
Дэлхийд алдартай Чингисийн Монгол эх орон
Дээдсээс өвлүүлсэн Цэнхэр сум онгон нутаг олонтой
Цацлаар сүү өргөсөн буурлуудаасаа өвлөсөн нутаг
Цэнхэрчүүд цэцэглэн хөгжих магадлал тавилантай
Хууль сурталчлан биелүүлэх төрийн албан байгууллагуудтай
Хүүхэд сурган хүмүүжүүлэх сургууль цэцэрлэг хамт олонтой
Хаан банк, төрийн банк шуурхай үйлчилдэг
Хүн эмнэлэг, мал эмнэлэг чирэгдэлгүй ажилладаг
Хөгжилтэй соёлын төв, номын сан хаалга нээлттэй
Хөдөлмөрчдөд хэрэгтэй худалдаа үйлчилгээний цэг олонтой
Шатахуун олгож, хөсгөнд хөл залгуулдаг түгээгүүр нь
Шөнө, өдөр, цаг ээлжийн ажилтай
Хувьчлалаар хөрөнгө өсөж арвижин дэвжсэн
Хөдөө, төвдөө хувийн аж ахуй эрхлэгчтэй
Зах зээлийн давалгаанаар цаг үедээ
Зөв буруу, сайнтай саартай ажилласанаа дүгнэцгээе
Залуу үедээ санал болгож анхааруулахад
Засаг төрийн хууль дүрэм биелүүлж хамтарч ажиллацгаая
Дэлхийд данстай Монгол улсын нэгж нутаг
Дэлгэр дэвжээ Цэнхэр сумаа хайрлацгаая
Шүүмжилж шүүмжлүүлэх эрх чөлөө
Давуу эрхэнд дулдуйдаад томорч данзалсан ховорхонд
Дарга даамалд тохионы хонх сонордуулахад илүүдэхгүй
Тамгын газрийн зарим дарга хүнд суртайлтайг нь яана.
Ташуурдмаар хашин хариуцлагатан иргэдэд чирэгдэл учруулдаг
Түмэнд шуурхай үйлчлэх үүргээ умартан мартаад
Төрийн албанд аргацаах төдийхөн эргэлдээд ичээч дээ!
Бэрс болход дурладаг уран үгтэнд чухам л таалагдавч
Бүтэлгүй ажилладаг орон тооны бөглөө болиоч дээ!
Олон жил ажиллаад догширсон туршлагтай овгор нэгэнд
Огоорч сэтгээд дэмжиж дээшлүүлсэн олонх байдагийм
Алдах онох авах гээхийг зөв тунгааж шүүгэрэй
Ард иргэдэд таалагдахгүй амны бай болдгийг
Энэ удаа баримттай ч нэр алдрыг нь сэвтүүлэхгүй хөөрхий дөө
Эрх биш ойлгох ухаантай сэхээтэн зайлуул даа!