“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р сарын 04-12-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

    Тус арга хэмжээнд 21 аймаг, бүс нутаг, угсаатны онцлог, өвөрмөц байдлыг шингээсэн 25 монгол гэрийг барьж, олон нийтэд сонирхуулахаас гадна Соёлын биет бус өвийн Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага, Уламжлалт гар урлалын ай савд хамаарах Шинэ гэр барих, найр хийх ёс, зан үйл, Монгол нүүдлийн зан үйл, Монгол гэрийн уламжлалт урлал, Уянга хийцийн гэр урлал, Урц гэр урлал, Гэрийн иж бүрдлийн уламжлалт урлал, Эсгий ширмэл зэрэг  50 орчим Соёлын боловсролын оролцоот хөтөлбөрийг хүүхэд залуус, олон нийтэд 9 хоногийн туршид танилцуулан толилуулах юм.

 

Санал болгох мэдээ

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгаланг Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөлд урилаа

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан өнөөдөр (2026.06.24) Азийн парламентуудын усны асуудал хариуцсан Зөвлөлдөх зөвлөл (Asia National …