Энэ оны 1-р улиралд гэмт хэргийн улмаас 1660 хүүхэд хохирчээ

Энэ оны I улиралд хүүхдэд хохирол учруулсан 1582 хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор хяналт тавьж, хүүхдийн эрхийг зөрчихгүй байхад анхаарч ажиллалаа. Энэ төрлийн гэмт хэрэг 2023 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар буурсан байна.

Хүүхдүүд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг болон өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хохирсон тохиолдол их гарчээ. Тодруулбал,

– Хулгайлах 368,

– Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах 289,

– Хүчиндэх 360,

– Залилах 112,

– Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих 95 гэмт хэрэгт, нийт 1660 хүүхэд хохирогчоор тогтоогджээ.

Үүнээс 6.8 хувь нь 8 хүртэлх, 27.3 хувь нь 8-13, 66.5 хувь нь 14-17 насны хүүхдүүд байгаа бол 780 нь эрэгтэй, 880 нь эмэгтэй хүүхэд байна.

Прокурор хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 639 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, 250 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.

 

Санал болгох мэдээ

МҮЭХ: Хуурамч бичиг баримт бүрдүүлэн ЭМД-ын сангаас 800 сая төгрөгийг гаргаж авсан зөрчил илэрсэн

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч, ЭМДҮЗ-ийн гишүүн С.Эрдэнэбат, ШУБ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны дарга, ЭМДҮЗ-ийн гишүүн Т.Баясгалан нар …