Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж  Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороогоор зүйл тус бүрээр хэлэлцлээ.

Уг хуулийн төслүүд нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг эдийн засгийн бие даасан салбар болгох бодлогын суурийг тавихад чиглэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал бүрээр санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

 

Санал болгох мэдээ

Хөрсний ус, үерийн хамгаалалтын төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах хүрээнд бохир усны шугам сүлжээг орчин үеийн технологиор шинэчлэх төслийг …