Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улс мал аж ахуйн орон. Мал аж ахуйн салбар Монгол Улсыг өнө мөнхөд тэжээж нуруун дээрээ үүрч ирсэн. Энэ салбар зах зээлийн нийгэмд шилжсэн цаг үеэс хойш олигтой сэргэлтийг авч чадаагүй. Малчдын ажил амьдрал хангалттай түвшинд чинээлэг болж чадаагүй.

Монгол Улсын малчид дунд болон түүнээс доогуур орлоготой амьдарч ирсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэллээ.

Энэ хөдөлгөөний үндсэн гол зорилго нь мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр бий болгож байгаагаараа онцлог.

Хөтөлбөр хэрэгжсэнээр малчид сайн дурын үндсэн дээр нэгдэн нийлж хоршиж өөрсдийн ажил амьдралыг дээшлүүлнэ.

Өнөөдөр уламжлалт мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор уг хөтөлбөр хэрэгжиж байна. Малчид хөрөнгө мөнгөгүйгээс болж малын хашаа саравчаа стандартын шаардлага хангасан түвшинд хийж чадахгүй байна. Малчдын амьжиргаа сул учраас заавал олон тооны малтай байж арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авч байна. Малаараа гурилаа худалдаж авдаг, малаараа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Малаа зарж байж унаж байгаа автомашиныхаа шатахууныг авдаг зэрэг ийм л тогтолцоотой болсон учраас энэ салбарын шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон.

Тиймээс малчид хоршоолвол 50 хүртэлх сая төгрөгийн жилийн 6 хувийн хүүтэй зээлийг зээлийн батлан даалтын сангаар 80-100 хувийн батлан даалтаар зээл олгоно.

Мал аж ахуйн салбарт сэргэлт бодитой бий болсноор нэг хонь, нэг үхэрээс дунджаар Монгол Улсын ДНБ 30 хүртэлх ам.долларыг хүртдэг гэж үзвэл 3 дахин буюу 100 ам.долларт хүргэнэ. Малчдын сарын дундаж орлого 1.5 сая байгаа бол 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ.

 

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …