Чадлаа /Хошин өгүүллэг/

373c42pr5r3bgs9cbu8fnn0sa4Газрын дарга царайгаа барайлган,

-Үгүй, би зөвшөөрч чадахгүй, надад тийм эрх хаана байна! хэмээн хашгирлаа.

Яаж ч гуйж гувшаад зорьсон хэрэг нь бүтээгүйд урам нь хугарсан гурван ажилтан өрөөнөөс гарлаа. Тэгтэл эдгээр хүмүүстэй зөрж нарийн бичгийн дарга бүcгүй орж ирээд даргадаа дугтуйтай бичиг өгөв. Дарга түүнийг нь алгуур нээн үзсэнээ суудал дээрээ өндөсхийгээд баяртайгаар урт амьcгал авч,

-Тфу! Энэ өдрийг ингэж нэг үздэг юм байжээ! Алив, саяын гардаг хүнийг буцаагаад дуудаатах гэж захиргаадлаа. Нарийн бичиг ухасхийн гарч бөөн хүн дугаарлаж буй үүдний өрөөнөөс холдож амжаагүй гурвыг эргүүлэн дуудав.

-За тэгэхээр, танд орон сууц хэрэгтэй юм биз дээ гэж эхний ажилтнаас дарга асуулаа.
-Дарга минь үгүй ядахдаа нэг ч болсон айлын сууц өгч үз. Би бүгдийг нь ч болсон оруулаад аргацааж байя. Ээ дээ дарга минь …

-Юуны чинь нэг айл! Цувуулаад байхын хэрэг юу байна. Дөрвүүлэнд нь өгье. Залуу улсыг дэмжих хэрэгтэй. Сууц нь байна, хэрэгцээ нь байна! Тус тусад нь сууц олгоё. Гүйцээ!

Хоёр дахь хүн зориг муутайхан,
-Миний гаргасан төслийг эхний шатанд туршилтын җурмаар ч атугай үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг Та зөвшөөрөөч гэж бувтнан хэллээ.
-Шинэ санаачлагыг тэгж дарагдуулж таарахгүй ээ. Үйлдвэрийн бүх хэсгүүдэд нэвтрүүл гэсэн чиглэл өгье. Шинээс айх юм бол нэг дороо л дэйхэцнэ гэсэн үг! Орлогч даргатай уулзах уу гэнэ ээ?

Хэрэггүй, хэрэггүй шууд мастертай ярь, осол эндэл гарахгүй л бол хамаа алга гэхийг сонсоод, гурав дахь ажилтан итгэл муутайхан,
-Мастертай та яриад өгвөл сайн байна. Тэр л осол гарах вий гээд байгаа юм.

-Түүнтэй юуг нь ярьдаг юм бэ. Би түүнийг ажлаас нь халъя. Оронд нь таныг томиллоо. Манайд тань шиг байгууллагынхаа төлөө сэтгэл зовдог хүн л хэрэгтэй байна.

Баяраа багтааж ядсан ажилтнууд нь даргадаа мэхэлзэж талархсаар гарцгаав.

Тэднийг гарч амжаагүй байхад нарийн бичгийн дарга бүсгүй,
-Вадим Петрович та юу болчихоод байгаа юм бэ. Би бүүр учрыг чинь олохоо байлаа. Та урьд нь хэзээ ийм байлаа даа.
Дарга ширээнийхээ араас ухасхийн босч индрийн араас үг хэлэх мэт өгүүлсэн нь,

-Би хорин жил энэ суудал дээр суулаа. Тэгэхдээ нэг ч удаа бие даан шийдвэр гаргаж байсангүй. Эцсийн хариуцлагаас айхгүй юу даа! Ямар ч гэсэн шийдвэр гаргах цагаа хүлээж чадлаа. Намайг маргааш тэтгэвэрт гаргах болж гэнэ, чадлаа даа!

Өнгөрсөн бүх цагийнхаа төлөө өнөөдөр бүгдийг шийдчихье. Маргааш бол өөр хүн ирнэ. Цаана чинь хэн хэн байна, бүгдийг дараалаар нь оруул! Бүгдээрэнд нь гарын үсэг зурж, зөвшөөрөл өгч, хийе гэсэн ажилд нь тавья гайгүй! Амьдралынхаа талыг хөл гар хүлээтэй өнгөрөөлөө. Тал өдөр чөлөөтэй, хэнээс ч айлгүй ажиллаадахъя. Эр хүн хүлээж чадлаа даа!

Александр Каневский

Орчуулсан Д.Цоодол

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …