Чикаго хотын төвд Америкийн алдарт зохиолчдын “American Writers Museum” нэртэй музей нээгдсэн байна. Ирландад байдаг “Dublin Writers Museum”-ээс санаа авч Малголом О’Хаган гэгч уг музейг нээсэн юм.
Музейн үзэгчид алдарт зохиолчдын зохиолынхоо санааг олсон түүх, бичиж байсан үйл явцыг нь эндээс мэдэж болох аж.
Музейн загвар хийц болон гэрэлтүүлгийг яг л сансар огторгуйд гарсан мэт мэдрэмж авахаар шийдэлтэй хийсэн байна. Мөн үзэгч нэгэн дуртай зохиолчийнхоо талаар илүү их мэдэж, эндээс гүн сэтгэгдэл авч гарахаар аж.
Мөн үзэсгэлэнгийн танхимууд өөр өөр, музейн шинжээ хадгалсны дээр тэр чигээрээ урлагийн мэдрэмжийг өгөхөөр дизайнтай.