Багахангай дүүрэгт орон сууцны төслийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хурал өчигдөр боллоо. Энэ үеэр  Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх олгох тогтоолын төслийг “Нийслэлийн Орон Сууцны корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал, төлөөлөгч М.Говьсайхан танилцууллаа.

Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газартай орон сууцны сан бүрдүүлэх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг анх 2022 оны 04 сарын 06-ны өдөр байгуулсан бөгөөд улсын төсвийн хөрөнгөөр 126 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлсэн байна.

Үүнээс 95 айлын орон сууцад тус дүүргийн оршин суугчдыг НОСК-иас түрээслээд өмчлөх гэрээний дагуу хамруулж, эргэн төлөлтөөс 1.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ.

Иргэдийн эргэн төлөлтийн төлбөрөөс хуримтлагдаж буй энэхүү орлогыг орон сууцны хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхэд зарцуулж, төслийг үргэлжүүлэх аж.

Уг тогтоолын төслийг Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь дэмжиж, баталлаа.

НОСК, Багахангай дүүргийн хамтарсан гэрээний хүрээнд уг төвлөрсөн хөрөнгөөр иргэдийн амьжиргаанд тохирсон 1 блок, үйлчилгээний талбайтай 2 давхар 600 м.кв орон сууц барихаар төлөвлөжээ.

 

Санал болгох мэдээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан …