Энэтхэгийн үндэсний баатар нарыг нэрлэ гэвэл яах аргагүй Махатма Ганди болон Равиндранат Таагур нарыг хэлнэ. 1861-1941 оны хооронд амьдарсан Таагур 50 гаруй шүлгийн цоморлиг, 12 роман, тууж, 100 гаруй өгүүллэг, 30 гаруй жүжиг, хэдэн зуун өгүүлэл, нийтлэл, мянга гаруй дуу бичсэн.
Мөн улс төр, соёл, шашны асуудлаар хэдэн арван өгүүлэл олон тооны дурдитгал, намратчилсан найруулал бичиж ард түмнийхээ соён гэгээрэлд үнэтэй хувь нэмрийг оруулсан юм.
Таагүрийн өгүүллэгүүдэд эгэл жирийн хүн ард хэдийгээр хэцүү бэрх аж төрөн, амь зуудаг авч тэдний ааш зан, сэтгэл санаа нь ариун тунгалаг байдгийг ямагт нээн харуулж, ялангуяа эмэгтэйчүүдийн эмгэнэлтэй, өрөвдөлтэй хувь зохиолыг сэтгэлд хоногштол тод хурц дүрсэлдэг. Тухайн үед түүнд Энэтхэгчүүдийн амьдралын аж байдал “хэвийн, зөв бус” санагддаг байсан ба тэдний дотоод сэтгэлийг бадрааж, галыг нь асаан өгч, дотоод гэрлийг нь сэрээх гэсэн сэтгэлээр уран бүтээлдээ ханддаг байж.
Ингээд түүний алдарт 10 ишлэлийг хүргэе;
-Дэлбээг нь тасалчихаад чи цэцгийн сайхныг мэдрэхгүй.
-Хүүхдээ өөрийн мэдлэгийн хүрээгээр бүү хязгаарла. Тэр өөр цаг үед төрсөн шүү дээ.
-Жинхэнэ нөхөрлөлд хир удаан бие биеэ таньдаг эсэх хамаагүй.
-Эрвээхэй сар жилүүдийг бус хором мөчийг тоолдог болохоор амьдралын хугацаа нь түүнд хангалттай.
-Цаг хугацааны нэг өнцөг дээр навчин дээрх шүүдэр бөнжигнөх адил хөнгөн бүж.
-Итгэл үнэмшил бол үүрийн гэгээний өчүүхэн ч болов гэрлийг мэдэрч чадах явдал юм.
-Чи эрэг дээр нь зөвхөн харж зогссоноороо далайг гатлахгүй.
-Сэтгэлдээ багтаах орон зайг гаргаж чадвал бидний хүссэн зүйлс ирэх л болно.
-Зүүдэндээ би амьдралыг баяр таашаал байна гэж мэдэрсэн. Харин сэрээд дан ганц хичээл зүтгэл болохыг нь мэдсэн. Би хичээсэн, зүтгэсэн. Тэгээд амьдрал минь тэр чигээрээ баяр таашаал болсон.
-Урлагаар дамжуулж хүн өөрийгөө илэрхийлж харуулмой.
Б.Халиун