“Монголой нюуса тобшоон” ном хэвлэв

Өнгөрөгч сарын 26-нд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны хурлын танхимд Буриадын хэл бичгийн ухааны профессор Гончигийна Гантогтоха “Монголой нюуса тобшоон” ном хэвлүүлснээ танилцуулжээ. Тэрээр олон жилийн турш “Монголын Нууц Товчоо”-ны хуучны хувилбарыг судалсан. Үүнд 1917 онд хэвлэгдсэн Ц.Дамдинсүрэний “Монголын Нууц Товчоо” болон Ш.Чоймаа, Д.Цэрэнсодном, Д.Пүрэвдорж, Ж.Лувсандорж зэрэг эрдэмтний бүтээл ашиглагджээ.

Эндээс Буриад Монгол аялга бүхий “Монголой нюуса тобшоон” бүтээлээ гаргах санаа төрсөн аж. Судлаачид үүнийг Буриадын зон олон хэл, соёлоо судлахад үнэтэй хувь нэмэр оруулах бүтээл гэж үзсэн байна.

 


Санал болгох мэдээ

“Мөнгөн хазаарын чимээ“ яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо

​Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” …