Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын өдөрлөг Женев хотод болов

Mонгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” номын тухай уулзалт-ярилцлага Женев хотноо амжилттай боллоо.

Швейцар, Монголын 40 гаруй уншигч оролцсон арга хэмжээний үеэр зохиолч Г.Аюурзана бөө мөргөлийн талаарх энэхүү романыг бичих болсон шалтгаан, судалгаа хийсэн тухайгаа болон номыг франц хэл рүү хөрвүүлсэн орчуулагч Р.Мөнхзул өөрийн сэтгэгдэл, орчуулсан туршлагаасаа хуваалцаж, уншигч сонирхогчдын асуултад дэлгэрэнгүй хариулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Азийн утга зохиолын шилдэг бүтээлүүдийг франц хэлтэй уншигчдад танилцуулдаг Францын “Editions Jentayu” хэвлэлийн газраас МЗЭ-ийн “Алтан өд”, “Гоомарал” наадмын 2010 оны шагналт “Бөөгийн домог” роман-“La Legende du Shaman” номыг энэ оны 1 дүгээр сард хэвлэн гаргаж, Франц, Бельги, Швейцарын хотуудад цуврал уулзалт танилцуулга хийж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …