Өнгөрсөн пүрэв гарагт солилцооны цонх хаагдахын өмнөхөн Кэвин Гарнет төрөлх Миннесота багтаа солигдон ирсэн билээ. Гарнетын хувьд төрөлх багтайгаа ганц ч тоглолт хийж амжаагүй байгаа хэдий ч Тимберволвесын залуу тоглогчид аль хэдийн түүнээс айгаад эхэлжээ. Гарнетыг NBA – д драфтлагдсан жил төрсөн Зак Лавин түүний хуучин хувцасны шүүгээг ашиглаж байсан юм. Зак Лавин Гарнетад хүндэтгэл үзүүлэн хуучин шүүгээгээ эргүүлэн авахыг санал болгосон ч Гарнет татгалзан хажуугийнх нь шүүгээг сонгож авжээ. Зак Лавин: “Энэ бол түүний шүүгээ. Түүнийг эргэн ирээд өөрийнх нь шүүгээг ашиглаж байхыг хараад ямар нэг зүйл хэлнэ гэж айж байсан. Түүнийг ирэхэд би хуучин шүүгээгээ эргүүлэн авахыг санал болгосон. Санал болгоод ч зогсоогүй түүнийг хуучин шүүгээгээ хэрэглээсэй гэж хүсч байна гэдгээ хэлсэн.” Мөн Тимберволвес багийн нэгэн ахмад тоглогч залуучууддаа “Гарнетыг хувцас солих өрөөнд орж ирэх үед утсаа далд хийсэн чинь дээр шүү. Тэгэхгүй бол утсыг чинь жорлонгийн усанд хийчихдэг юм.” хэмээн анхааруулсан байна.
www.nbalounge.com