Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн 22 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын төв ордны А зааланд 2015 оны 2-р сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.Тэмцээнд Арслан, Олимп, Эрд уул, Нэгэн бүл, ҮБТДС, Алдар спорт хороо, Хамгаалалтын газрын Харцага клуб, Багануур, Налайх , Булган, Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий аймаг гэх мэт олон газраас нийт 190 тамирчин эрэгтэйчүүдийн 8 жин, эмэгтэйчүүдийн 6 жинд оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээний тоног төхөөрөмж нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Ай кросс” компаний цахим цээж, толгойн хамгаалах хэрэгслэлийг ашиглан шүүн явуулж байна. Таеквондогийн холбоо 2015 ондоо 12 тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө гаргасан байна. Монголын таеквондогийн шигшээ баг 3-р сард Голланд улсад зохиогдох Дайч опен , 5-р сард ОХУ Челябинск хотноо зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Олимпийн таеквондогийн насанд хүрэгчдийн тэмцээн нь маргааш аваргаа тодруулах юм байна.
Д.Тэргэл
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл



