Архины хордлогын улмаас нэг хүн нас баржээ

0- aaaalogo_shineМОНГОЛ УЛСАД:

Архины шалтгаант хордлого, албан:

2 дугаар сарын 17-ноос 24-нд архины хордлогын улмаас 570 хүн хандаж, 2.6% нь хэвтэн эмчлэгдэж, 1 хүн нас барсан байна. Энэ нь өмнөх 7 хоногийн үзүүлэлтээс 2.2 хувиар нэмэгджээ.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

2 дугаар сарын 18-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23319 хүн өвчилж, 9429 хүн (40.4%) нас барсан байна. 2 дугаар сарын 11-ээс хойш 359 шинэ тохиолдол, 193 нас баралт нэмэгджээ.

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 128 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.

Эх сурвалж: ДЭМБ

Легионеллезийн дэгдэлт, Португаль улсад:

2014 оны 11 дүгээр сард тус улсад Legionella pneumophila-ээр үүсгэгдсэн халдварын дэгдэлт бүртгэгдэж, 397 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан ба нас баралтын түвшин 3.5 хувь байна.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …