Дуурийн дуучдын шилдэгийг шалгаруулах “Cardiff Singer of the World” уралдааныг хоёр жил тутамд “BBC” телевизээс зохион байгуулж шилдэг 20 дуучныг шалгаруулдаг уламжлалтай юм. Энэ жилийн шилдэг дуучдыг Лондон хотноо өчигдөр зарласан байна. Тус тэмцээнд Монгол орноо төлөөлж ДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин оролцсон бөгөөд шилдэг 20 дуучны нэгээр шалгарсан байна. Уг тэмцээнд нийтдээ 350 орчим уран бүтээлчид оролцсон байна. Энэхүү тэмцээний эцсийн шалгаруулалт Сайнт Дэвид Холлд зургадугаар сарын 14-21-ний хооронд болох ажээ.
эх сурвалж: www.urlag.mn