Хотын удирдлагууд Хүй 7 худагийн тохижилт засварын ажилтай танилцана

2df13fbaa04f3aoriginalӨнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй хотын удирдлага, наадмын комиссын  гишүүд баяр  наадмын хурдан морьны барианы газар болох Хүй долоон худагт очиж,  бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцах юм байна.  Дашрамд хэлэхэд Хүй долоон худагт  нийт 7000 автомашины зогсоол, 2 хэсэг худалдаа  үйлчилгээний  талбай,  3000 үзэгчдийн зөөврийн сандал болон бусад  тохижилтын ажлыг гүйцэтгэхээр монгол компаниуд ажиллаж байгаа боловч тэдэн дунд “Танан эрдэнэ” гэх компани  хятад иргэдийг ажиллуулж байгаа нь олны дургуйцлийг төрүүүлээд байгаа юм. Тэгээд  зогсохгүй автомашины зогсоолыг эко хавтангаар хийхээр анх танилцуулж байснаас “Танан эрдэнэ” компани ухарч,  хятад ажилтнуудаараа  эко хавтан  хэрэглэлгүйгээр эхнээсээ нүх гарган бетон цутгаж эхлэсэн байна. Энэ бүх байдалтай хотын дарга газар дээр нь танилцаж шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллана байх гэж найдаж байна.

IMG_1754

IMG_1852 IMG_1794 IMG_1817 IMG_1829

А.Тамир

Санал болгох мэдээ

2012 оны 12 сарын 21-нд “дэлхий сөнөнө” гэж шуугиж байсныг сануулья

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 21-ний өдөр. Манай цэнхэрхэн дэлхийг мөргөж магадгүй гэж байсан сансрын биет биднийг …