Дээлтэй Монгол золголтонд оролцохыг уриалжээ

1424923862_524232_767529646650147_9007776568296918533_nНийгэмд “ХАЙР”-ыг зөв чиг хандлагаар түгээгч фэйсбүүк/247 группын залуус ээлжилт зөв уриалгат сайн үйлсийн ажлаа маргааш буюу 02 сарын 27 –ны өдрийн 18:00 цагт “ХӨХ НУРУУТ” ресторанд /ДЭЭЛТЭЙ МОНГОЛ/ золголт нэртэйгээр хийхээр болжээ. Тэд Монголчууд бид үндэсний хувцасаа өмсөн гоёдог сар шинэ, эрийн гурван наадмын баярууд байдаг бусад баяруудаар төдийлөн дээл өмсөөд байдаггүй. Тийм учир залуус нэг өдрийг дээлтэй дуу хууртай, олон салбарын залуус хоорондоо танилцаж Монгол бахархалаа бахдан хонин жилийнхээ зам мөрийг тэгшитгэх цэнгүүнд хүрэлцэн ирэхийг уриалж байгаа аж.

ЗОЛГОЛТОНД
Урилгаар:
МУСГЗ С.Эрхэмбаяр /Улсын начин/
МУГЖ Э.Бүрнээбаяр
МУСТА Г.Батсүх
МУСТА Б.Нэргүй /ардын дуучин/
МУСТА Л.Нарантуяа /Морины /
Дуучин Э.Мягмаржав
Дуучин П.Равжир
Дуучин Д.Пэрэнлэйлхагва
Дуучин Б.Батдаваа
Гитарчин Тулгаа
Гранд хамтлаг Гантулга
Морин хуурчид
оролцож мэндчилгээ дэвшүүлэхээс гадна
Лам ирж
Хонин жилийн өнгө төрхийг дээш нь өргөн хурайлуулж, цэнгүүнд ирсэн хүмүүсийн тухайн жилийн зам мөрийг тэгшитгэх засал ном айлдана.
Арга хэмжээнд:
Тухайн өдрийн Юндэн, Нансалмааг шалгаруулах бөгөөд гэнэтийн олон олон бэлэг таныг хүлээж байна.
Үйл ажиллагааны такс: 20,000₮ байх бөгөөд энэхүү үнэнд нэг хүнд ноогдох зардлаар доорх зүйлүүдийг оруулав:
– Ус
– Ундаа
– Шар айраг
– Зууш салат
– Монгол уламжлалт хоолнууд багтсан болой.
Золголтонд оролцох гишүүд 5429189448 тоот дансанд өөрийн фэйсбүүк нэрээр шилжүүлснээр бүртгэл баталгаажна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88-247-503, 9919-5408, 9917-9567
Ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …