“Зар сурталчилгаа ба Сошл медиа” сургалт болно

zaluu_54ee8f58b5914_1MLC Training ХХК болон Гэрэг сургалт, судалгааны төв хамтран “Зар сурталчилгаа ба Сошл медиа” сургалтыг 2015 оны 2 сарын 28-ны 12:00-18:00 хооронд өөрийн байранд зохион байгуулах гэж байна.

Сургалтанд хамрагдсанаар Зар сурталчилгааны эрхзүйн зохицуулалт, түүнийг бүтээхдээ бүтэц агуулга, байршлыг хэрхэн сонгох, цацах сувгаа хэрхэн сонгох, зорилтот бүлэгтээ хэрхэн хамгийн бага зардлаар хүргэх аргаас гадна Бизнест Сошл медиа маркетингийг хэрхэн оновчтой ашиглах, Сошл медиа стратегийг яаж боловсруулах, Сошл медиа сувгаас зорилтот бүлгийг хэрхэн зөв онилох арга технологид суралцана.

Сургалтаар зар сурталчилгааны бүтэц ба зохиомж, үр дүнтэй байршуулах арга, эрхзүйн асуудал сэдвээр Н.Цогжавхлан, олон нийтийн мэдээллийн сүлжээний стратеги, сувгийг үр дүнтэй удирдахуй, маркетингийн арга технологи болгох талаар С.Баатарсүрэн нар сургалтыг удирдан явуулна.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 70111839, 70101839 дугаарын утсаар лавлах буюу info@mlctraining.mntraining@lector.mn хаягаар хандана уу.

MLC Training ХХК

Санал болгох мэдээ

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII  хуралдаан  өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …