Арменийн Дилижан хотод болж байгаа Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) эмэгтэйчүүдийн Гран-при тэмцээний зургаан тоглолтын дараа Энэтхэгийн шатарчин Хампи Конеру4,5 оноотойгоор тэргүүлж байна.
Өчигдөр тэртаван тоглолтын дараа тэмцээнийг тэргүүлж байсан Словен улсын Анна Музычуктэй цагаанаар наадаж хожжээ. Энэ тоглолтод Монголын шатарчин Түвшинтөгсийн Батцэцэг дэлхийн аварга Анна Ушенинатай(Украин)хайнцсан байна.
Зургаан тоглолтын дараа:1. Конеру – 4,5 оноо; 2-3. Загнизе, Музычук тус бүр 4 оноо;4. Т.Батцэцэг – 3,5 оноо; 5-7. Гиря, Ушенина, Харика нар тус бүр 3; 8-10. Косинцева, Стефанова, Чмилите нар тус бүр 2,5; 11. Хотенашвили 2; 12. Даниелян – 1,5 оноотой явж байна. Одоо зургаадугаар сарын 23-24, мөн26-28-нд тоглоно.
ФИДЕ-гийн эмэгтэйчүүдийн Гран-при тэмцээн зургаан тойрогтой байдаг бөгөөд үүнээс эхний гурван тойрог нь 2013 онд, бас үлдсэн гурван тойрог нь 2014 онд болно.Зургаан тойргийн дүнгээр дэлхийн аваргын “титмийн” төлөө тэмцээнд Ушенина, Хоу Ифань (Хятад) хоёрын хэн ялсантай нь тоглох шатарчин тодрох юм.