“Оройн дээд” үндэсний түүхэн дуурь тоглогдоно

11001544_629215787211018_1953216056593518688_oҮДБЭЧуулга 2015 оны I-р улиралд Ардын уран зохиолч, СГЗ Пунцагын Бадарч, Төрийн соёрхолт СГЗ Дамбын Төрбат нарын цомнолоор  “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгээ үзэгч түмэндээ хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээлд 70 гаруй жилийн турш социалист агуулга үзэл сурталын дүнд гуйвуулагдан бүдгэрсэн 1911 оны 12 сарын 29-нд болсон эрх чөлөө,  тусгаар тогтнолын төлөөх үндэсний хувьсгалын үнэн түүхийг өгүүлэх ба хоёр зууны туршид харийн түрэмгийлэгчдийн эрхэнд зовж шаналж туйлдаа хүрсэн монголын ард түмэн, эрх чөлөөг эрхэмлэгч дэвшилтэт үзэлт ноёд тайж нар болон YIII-р Богд Жавзандамба гэгээн нар энэ ОРОЙН ДЭЭД үндэсний түүхэн дуулалт жүжгийн гол дүрүүд болон тодорно.

Тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний үнэ цэнийг эл өдрүүдэд монголчууд үнэхээр их хүсэж байсанаа мэдэрч, монгол хүн бүрийн магнай тэнийж, сэтгэлд нь нар гийсэн бөгөөд тийм их баяр жаргалтай, нэг хүн мэт нэгдэн нягтарч байхыг үзээгүй хэмээн гадаадын аялагчид, худалдаачид тэмдэглэн үлдээжээ.

10827947_629215637211033_5986555109457750447_oҮДБЭЧуулгын шинэ уран бүтээл “Оройн дээд” нь 3 бүлэг 7 үзэгдэл бүхий урьд тавигдаж байсан дуулалт жүжгүүдтэй харьцуулахад харьцангуй дуурьлаг шинж чанар илүүтэй дуучдын ур чадварыг ахиулж, тэднийг сорьж хөгжүүлж шинэ түвшинд хүргэж байгаа уран бүтээл юм. Үндэсний хэв шинжээ хадгалсан орчин үеийн хэмнэл бүхий дуугаралтын онцлогтой байна.

Энэ бүтээлд ҮДБЭЧ-ын  АЖ, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норонбанзадын нэрэмжит дуу анги, Үндэсний хөгжмийн их найрал, Ардын жүжигчин Зууны манлай бүжиг дэглээч, төрийн шагналт, Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг анги зэрэг  200 гаруй уран бүтээлч ажилтан албан хаагчид, Сити дээд сургуулийн ардын дууны ангийн оюутнууд оролцож байгаа бөгөөд найруулагч зураачаар тус чуулгын ерөнхий найруулагч Д.Ганболд, Хөгжмийн зохиолчоор залуу хөгжмийн зохиолч М.Бирваа, удирдаачаар УСУдирдагч, Ерөнхий удирдаач Н.Буянбаатар, хормейстр Ц.Буян-Орших, бүжиг дэглээч  СТА Х.Хашхүү, СТА О.Цэцгээ  нар ажиллаж байна.

         10708700_629215707211026_2669854807123387314_o   3 сарын 18-21 өдрүүдэд юу болох вэ?

Түүхэн тэмдэглэлт өдрийн тухай мэдээ мэдээллийг цогцоор хүргэхийн үүднээс ҮДБЭЧ маркетинг алба мэргэжлийн урлагийн хэд хэдэн байгууллагатай харилцан хамтран ажиллахаар боллоо. ҮДБЭЧ-ын байранд /буюу УДЭТ-т/ дараах үзэсгэлэн тавигдана.

  • Монголын урчуудын эвлэлийн хороотой хамтран зураачдын дунд “1911 оны үндэсний эрх чөлөөний төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн уралдаанаас шалгарсан уран зургийн үзэсгэлэн
  • “1911 оны үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба соёл урлаг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийн эмхтгэл номны нээлтийн ажиллагаа
  • Улаанбаатар хотын музейтэй хамтран “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөөх хувьсгал ба нийслэл хүрээ” сэдэвт түүхэн фото зургийн үзэсгэлэн

Богд хаан хатан, 5 яамны сайд нарыг хүндэтгэн угтах цагаан эсгийний ёслол 2014.12.29-ний бүх нийтийн амралтын өдөр 15:40 минутаас болох гэж байна.

Эх орноо гэсэн чин сэтгэлтэй нийслэлийн иргэд та бүхэн минь өргөнөөр оролцоно уу…

ҮДБЭЧ маркетингийн алба

Утас: 11323954, 88023954, 89070887, 96655946

Web: www.mongolian-ensemble.com

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …