Алаг эрээн хүний хорвоод хэсэгхэн саатахдаа бяцхан биедээ тууламхгүй, эдлэмгүй их зовлон зүдгүүр харгислалыг тээгээд буцсан 4-хэн настай бяцхан охины төлөө Монголчууд нэгдэж хүүхдийн эсрэг, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэж чадлаа. Өнгөрсөн хагас сайн өдөр нийслэлийн төв талбайд 10000 гаруй Монголчууд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэн 5177 гарын үсэг цуглуулан ТӨРД шаардлага хүргүүлэхээр боллоо. Мөн Зайсан дахь бурхны дэргэд зул өргөх ёслол мөн болсон бөгөөд олон нийтийн сошиал сүлжээний сонирхлын бүлгүүд дор бүрнээ нэгдэхээс гадна Хөвсгөл, Дорнод, Эрдэнэт, Сэлэнгэ, Дорноговь, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгуудаас гадна хилийн чанад дахь Тайван, Солонгост суугаа Монголчууд нэгдэж бяцхан охинд эмгэнэл илэрхийлж зул өргөжээ.
Тус “цагаан цуглаан”-аас УИХ, Засгийн газар, холбогдох байгууллагуудад дараах шаардлагыг хүргүүллээ.
Мөн энэхүү өдрийг хүүхдийн хүчирхийллийн эсрэг өдөр болгох, бяцхан охиноо хэрцгийгээр алсан гэмт этгээдийн шүүх хурлыг олон нийтэд нээлттэй зохион байгуулахыг шаардах зэрэг олон санал санаачилга гарсан юм.
Г.Эрдэм