Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хайрт ЭЭЖИЙГЭЭ ингэж баярлуулаарай

751-Vector-silhouette-Mother

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Онлайн Медиа” ХХК, “Цогц Харилцаа Төв”  ТББ-тай хамтран үр хүүхэд, ач зээ, гэр бүлийнх нь хүсэлт, саналын дагуу “Ачлалт ээж” өргөмжлөл олгох хүндэтгэлийн үйл ажиллагаагаа 6 дахь жилдээ явуулж байна.

-Гадаад оронд суугаа болон Монгол улсынхаа хаана ч аж төрж, ажиллаж байгаа хэн ч гэсэнхайртай ээж, халамжит эмээгээ Монгол улсын хаана ч сууж байсан тэрхүү газарт нь ачлан өргөмжилж баярлуулах алтан боломжийг олгож байна. 

 -Өргөмжлөлийг үр хүүхэд хань ижил гэр бүлийн төлөөлөл хэн ч гэсэн хаанаас ч и-мэйл, болон утсаар холбогдож эсвэл  манай төв дээр хүрэлцэн ирж хүсэлт гарган захиалж, Монгол улсын аль ч аймаг хот сум баг дүүрэгт суугаа ээждээ сюрприз болгон гардуулуулах боломжтой. 

 -Улаанбаатар хотод байгаа Ачлалт ээжид манай төвийн нийгмийн ажилтнууд өөрсдийн биеэр очиж гардуулах бөгөөдОрон нутагт байгаа өргөмжлүүлэгчид тухайн газрын засаг захиргаа, удирдлага, нийгмийн ажилтанаар дамжуулан гардуулагдана.

Өргөмжлөл нь:

  • А-4 хэмжээтэй, Модон жаазтай, Хээтэй цаасан дээр хэвлэсэн, Тамга тэмдэг нь хэвлэмэл биш дээр нь дарсан байх. /Загвар болон доторх бичиглэлийг зураг дээрээс харна уу/
  • “Ачлалт ээж”, “Ачлалт аав” тэмдэг, үнэмлэх

Өргөмжлөлийг дагалдаж:

  • Алд цэнхэр найман тахилт хадаг
  • “Баян Намсарай, Ногоон дарь эх, Цагаан дарь эх, Бурхан багшийн дүр бүхий наамал”-ын аль нэг /урт нь 85 см, өргөн нь 45 см хэмжээтэй/
  • Монгол урчуудын бүтээл /Жаазанд байрлуулсан Морин хуур, Үлэмжийн чанар дууны үгтэй гоёмсог хүндэтгэл бүхий бэлэг дурсгалын зүйл/
  • Цаг тооны бичиг /зурхайн хуанли/
  • Гарын бэлэг дагалдана. /Yүнд: Идээний дээж сүү, Баярын бялуу, Амьд цэцэг/ Жич: Хөдөө орон нутагт сүү, бялууны оронд дурсгалын зүйл очно/

Бүрдүүлэх материал:

  1. “Ачлалт ээж”, “Ачлалт аав”- д өргөмжлөх хүсэлт / onlinemediacompany@yahoo.com и-мэйлээр илгээж болно/
  2. Өргөмжлүүлэгчийн тухай товч мэдээлэл: Овог нэр, оршин суугаа хаяг тодорхой байх  /и-мэйлээр илгээж болно/

Бүртгэлийн хугацаа:

  • Улаанбаатар хот дотор гардуулах захиалга: 2015 оны 02 сарын 25-наас – 2015 оны 03 сарын 07 – н хүртэл
  • Хөдөө орон нутагт гардуулах захиалга: 2015 оны 02 сарын 25-наас – 2015 оны 03 сарын 01 – н хүртэл
  • Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай, Сүхбаатар дүүргийн эсрэг талд Цэцээ гүний -200 тоот Цогц Харилцаа Төв ТББ.

 Нэмэлт мэдээлэл авах утас: 7011-1575, 8606-4446, 9976-5577

Санал болгох мэдээ

“Эрдэнэс таван толгой” компанийн нэг адил төрийн өмчит компаниудын хувьцааг иргэдэд  ноогдол ашиг болгон хүртээх боломжтой

Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Цаашдаа …