Залуу эмэгтэйчүүд хайраар нэгдэж, үзэл бодлоо тайван замаар илэрхийлнэ

135d34e05a9405a53f6110ea12977d35Монголын Залуучуудын  Холбооны дэргэдэх  Залуу эмэгтэйчүүд клуб  нь  өнгөрсөн  2014 оноос эхлэн JOIN ME ON THE BRIDGE олон улсын хөдөлгөөнд анх удаа нэгдэж дэлхий нийттэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм. Тэгвэл энэ онд тус үйл ажиллагаагаа  үргэлжлүүлэн  “Хүчирхэг  эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” залуу эмэгтэйчүүдийн чуулганыг Монголын залуучуудын холбоо, МЗХ-ны дэргэдэх “Өглөөний хүн” клубтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү чуулганд Хүний эрхийн хуульч М.Ичинноров, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа, “Exclusive” брэндийг үндэслэгч, “Exclusive” ХХК-ны захирал Г.Майцэцэг болон Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, Зөв сэтгэл төрийн бус байгууллага, Орхон аймгийн Залуучуудын холбоо, Баянхонгор аймгийн залуучуудын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөллүүд УБ хот болон хөдөө орон нутгаас ирж оролцсон юм.

5df03d50d1ea38a32a51fa3026309d65

Эдгээр эмэгтэйчүүд нь  нийгэмд  гаргаж  ирэх  уриалгуудаа дэвшүүлж өөрийн  үзэл  бодол дуу  хоолойг олон  түмэнд  хүргэсэн юм. Тухайлбал: Хүний эрхийн  хууль М.Ичинноров  “Эмэгтэйчүүд болон хүүхдийн эрхийн  талаар дуугарах цаг  болжээ” гэсэн  бол Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Я.Байгалмаа “Эмэгтэйчүүдийн төлөө зөвхөн эмэгтэйчүүд өөрсдөө дуугарах биш  эрчүүд маань ч гэсэн  нэгдэж дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй шүү” гэдгийг онцолсон.  Түүнчлэн оролцогч эмэгтэйчүүдийн хувьд өөрсдийн  нь өмнө тулгардаг бэрхшээлүүдийг ярилцаж түүнээс хэрхэн гарах арга замуудыг ярилцлаа. Залуу эмэгтэйчүүдийн хувьд ажлын байрны  бэлгийн дарамт гэх зүйл төрийн болон төрийн бус  байгууллагуудад их байдаг, энэ нь ерөөсөө яригддаггүй хаалттай сэдэв болоод байгааг онцлон  дуулгасан. Мөн  гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн талаар хүчтэй хөндөж гаргаж  ирсэн  юм. Түүнчлэн “Хүчирхийлэлд өртөгчид нь хаана хэнд  хандахаа мэддэггүй,  эрх  үүргээ ухамсарлаж чадаагүй улмаас хүчирхийлэлийн бай болж  байна. Тиймээс мэдлэг мэдээлэл олгох сургалт хэрэгтэй байна” гэдэг дээр оролцогч эмэгтэйчүүд санал  нэгтэй байлаа.’

533a4dc23a4b2e63150553a538bbbf81

Манай улсад эмэгтэйчүүдүүдэд чиглэсэн үйл  ажиллагаа явуулдаг олон  байгуулагууд  байдаг. Харин одоо эдгээр  байгууллагууд  эмэгтэйчүүдийнхээ төлөө  цулаараа, цогцоороо нэгдэх цаг болсон нь  энэхүү чуулганаас харагдаж байсан.  Мөн энэхүү  чуулганд  оролцсон эмэгтэйчүүд  аливаа  зүйлийг тэмцлийн  хэлбэрээр  биш  тайван замаар, хайр дүүрэн байдлаар олон түмэнд  түгээх  нь хамгийн чухал  гэдэг дээр  дуу хоолойгоо нэгтгэж чадсан юм. Энэхүү чуулгаас гарсан санал санаачлагуудаар зөвлөмж боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэхийн  зэрэгцээ 2015.03.08-нд болох “JOIN ME ON THE BRIDGE” тайван жагсаалаар дамжуулан нийгэмд хүргэх ажлуудыг  зохион байгуулахаар боллоо.

52f25e20241455d1e11c3d906a303f42

Ийнхүү “Хүчирхэг  эмэгтэйчүүд энхтайвны гүүр болдог” чуулганд нэгдсэн  салбар бүрийн эмэгтэйчүүд нь өөр өөрсдийн амжилт бүтээл, нийгэмд  хүргэх уриалгуудаа дэвшүүлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм.  Түүнчлэн энд нэгдсэн  эмэгтэйчүүд нь ашиг сонирхлын бус зөвхөн эмэгтэйчүүдийн  дууг хоолойг нэгтгэж, тэдний  тулгамдсан асуудлыг хэлэлцэж, нийгэм дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх,  тэдний эрх  ашгийг хамгаалахын тулд зангидсан гар шиг нэгдсэн  эмэгтэйчүүд чуулсан нь ихээхэн онцлог  бөгөөд ач  холбогдол өндөртэй  байлаа.

881ce500e41c4042a5f01ce744bb2a16

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …