Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх ‘Core’ олон улсын залуучуудын клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон Улсын Залуучуудын цагаан сар энэ жил Олон улсын Хаврын Баяр нэртэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Уг баярын хүндэт зочидоор Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин Сайдын Яамны 2 дугаар нарын бичгийн дарга Пү Тон, Бүгд Найрамдах Турк улсын Элчин Сайдын Яамны Орлогч сайд Тунжэр Кыяк, Оросын Холбооны Улсын Элчин Сайдын Яамны атташе Екатерина Чернишева нар оролцлоо.
Энэ жил азийн орнуудаас Лаос, Өмнөд Солонгос улсуудаас гадна Европын Франц, Польш, Афганистан зэрэг улсуудын Улаанбаатарт суралцаж амьдардаг оютан залуус өөрсдийн улсын үндэсний хувцастайгаа ирж дуулж хуурдан мэндчилгээ дэвшүүллээ. Түүнчлэн Сити дээд сургуулийн авьяслаг оюутнууд хүрэлцэн ирж өөрсдийн хийсэн үндэсний дээл хувцсаар гоён загварынн үзүүлбэр үзүүлж, уртын дуугаар ая барьж, мөн Сити дээд сургуульд оюутан солилцоогоор суралцаж буй Франц, Белгийн оюутнууд болох Антон, Стив, Мөнхболд нар морин хуурын аялгуугаар МЗХ-ны жаврыг үргээж өгсөн юм. Мөн Монгол Францын төвийн авьяаслаг залуус болох Ананд, Дөлгөөн нар монгол бүжгийн гайхамшгийг ирсэн олонд мэдрүүлж чадлаа. Өдөрлөгийн үеэр хөгжөөнт цэнгээнт тоглоомууд, түргэн хэллэг хэлэх, АХА зэрэг болж ялагчаар Афганистан оюутан Мегдад тодорч үнэ бүхий зүйлээр шагнуулсан юм.
Энэхүү арга хэмжээ нь олон улсын залуучуудад монголын соёл, ёс, зан заншил, түүхийг таниулах, соёл солилцох, оюутан залуусыг нийгмийн идэвхитэй болгон хөгжүүлэхэд чухал түлхэц өгсөн арга хэмжээ боллоо.