Ниргэсэн хойно нь хашгирдаг хүүхдийн байгууллага тайлангаа хэзээ тавих вэ

nacХүүхдийн төлөө Үндэсний газар гэх сүржин нэртэй даржин лоозонтой газар өнгөрсөн хугацаанд юу хийв. Шинэ жил баяр ёслолоор сүлд модны наадам зохион байгуулж, хэдэн хүүхдийг шагнаад өнгөрдгөө “лут” сурталчилдгийг мэдэх болохоор хүүхдийн эрх хамгааллаар юу хийж байгаа талаар тайланг нь албаны цахим хуудаснаас нь хайгаад олсонгүй.

Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр 4 настай охины амиа алдсан хэрэгт “ЭМГЭНЭЛ” илэрхийлээд өнгөрөв. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг юу хийв гэдэг ганцхан асуулт нийгмийн дунд үүсээд байхад “хүүхдийн тусламжийн утас-108” ажиллуулдгаас өөр авч хэрэгжүүлсэн тайлан арга хэмжээ нь албаны цахим хуудсанд өнөө хүртэл алга.

Орчин үед хүн бүр хамгийн шуурхай байдлаар мэдээлэл авах гол гарц нь цахим ертөнц болоод байхад хуучирсан мэдээлэлтэй сайтаараа “сүржин нь аргагүй эмгэнэл илэрхийлж байгаагаа өчиж.”

11026006_622881811145542_5489238115064647530_nХүүхдүүд хүчирхийлэлд өртөн амиа алдсаны дараа эмгэнэл илэрхийлээд сууж байдаг бус, хүчирхийллээс хамгаалдаг төртэй, хуультай, эцэг эхтэй, байгууллагатай, хөрштэй болохсон.

Ниргэсэн хойноо хашгираад суух биш, хүчирхийлэлд өртөхөөс өмнө сэрэмжлүүлдэг, хамгаалдаг, мэдээлдэг хүүхдийн төлөө байгууллагатай болохсон.

Г.Эрдэм

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …