“Сутай” хайрханыг улсын тусгай хамгаалалтад авчээ

63801Эртний домогт Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон Сутай хайрхан хэмээн өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ.

Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий.
Сутай хайрхан уулын ихэнх хэсэг Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм.
Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зйлийн 28.2 дахь заалт,Дарви сумын ИТХ, Баянбулаг, Мөрөн, Дэлгэр багуудын ИНХ-ын санал, Газар нутгийг улсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах тухай” Сүхбаатар аймгийн засаг даргын илтгэлийн хэлэлцэж тогтоол гаргажээ.
Тус тогтоолд Монгол Алтайн нурууны мөнх цас, байгалийн цэнгэг усны нөөцийг хадгалж хамгаалах,дэлхийн ховор амьтадын бүртгэлд орсон цоохор ирвэс, аргаль, хонь, тагийн огдой зэрэг 16 зүйлийн хөхтөн,зээрд шонхор,өгөөлэй шулганаа,усны цагаан сүүлт зэрэг 20 зүйл шувуудын амьдрах орчин, тэдгээрийн тархац нутгийг хадгалах зорилгоор ийнхүү Сутай уулыг байгалийн нөөц газрын ангилалаар улсын тусгай хамгаалалтад авахаар болсон байна.
Н.БАЯР

Эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …