Засгийн газраас Ганга, Өгий нуурын хамгаалах шийдвэрийг гаргасантай холбогдуулан БОАЖ-ын сайд энэ сарын 15-ны өдөр дээрх шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор А/126 тоот тушаал гаргасан. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Өгий нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох жишиг төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэдээлэл” сэдэвт уулзалтыг БОАЖЯ-нд хийлээ. Уулзалтад БОАЖЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Х.Батжаргал, Байгаль орчин, уур …
Tag Archives: байгаль орчин
May, 2017
November, 2016
-
15 November
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орноо сурталчилсан дугуйчдыг хүлээн авч уулзав
Сурагч, оюутан, архитектор, хуульч, сэтгүүлч, эдийн засагч гэх мэт 17-57 насны 19 дугуйчин БНСУ-д 660 км унадаг дугуйн аяллыг өнгөрсөн сарын 21-28-ний өдрүүдэд хийжээ. Эх орноо гадаадад сурталчлах шинэ төрлийн хэлбэр бий болгосон тамирчдыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өргөмжлөл, дурсгалын цом гардууллаа. Уулзалтын эхэнд, эр зориг, авхаалж самбаа сорьсон дугуйн аялалд нас мэргэжил харгалзахгүйгээр эх …
-
12 November
БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хуулийн багц сургалтад хамрагдана
БОАЖЯ-ны Хуулийн хэлтсээс яамны мэргэжилтнүүдийн дунд “Захиргааны хэм хэмжээний акт сэдэвт” сургалтыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгууллаа. Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт шинэчлэн байгуулагдсантай холбогдуулан 2016 онд шинэчлэн батлагдсан хуулиудыг албан хаагчдад танилцуулах, судлуулах зорилгоор БОАЖЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар,Архивын Ерөнхий газартай хамтран багц сургалт хийхээр төлөвлөжээ. Энэ ажлын хүрээнд …
-
10 November
БОАЖЯ “Дэм дэмэндээ” аянд нэгдсэн анхны байгууллага боллоо
БОАЖЯ –аас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” аяныг эхлүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд Ариг банк болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төсөлд нэгдлээ. Ногоон хэрэглээг амьдарлын хэв маяг болгон төлөвшүүлэх зорилгоор БОАЖЯ-ны ажилтан албан хаагчид аяны уутанд өөрсдийн хэрэглэдэггүй хувцас, хүүхдийн тоглоом зэргийг хандивласан юм. Ийнхүү өөрт хэрэгцээгүй эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь хандивлах нь хог …
-
7 November
Хөвсгөл далайг дагасан аялал жуулчлалын урт хугацааны төсөл хэрэгжинэ
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсын аялал жуулчлалын гол чиглэл болох Хөвсгөл нуурыг дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлэд байна. Хоёр үе шаттай хэрэгжих энэхүү хамтын ажиллагааны эхний үе шат болох “Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” 2016 -2019 онд хэрэгжүүлэх юм. …
-
7 November
Загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо
Монгол Улсын газар нутаг дээр загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор болсон байна. Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ. Цахимаар зөвшөөрлийг www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой. IOS …
-
4 November
ТХНУГ-ын дарга Ч.Батсансар Увс аймагт томилолтоор ажиллаж байна
Энэ ажлын хүрээнд Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ төсөл хэрэгжиж буй Гулзатын ОНТХГ-ын менежментийг хариуцагч “Гулзатын санаачлага” ТББ-ын бүх гишүүдийн хуралд оролцож, 2017 онд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо. Мөн шинээр сонгогдсон аймгийн БОАЖГ-ын дарга, ЗДТГ-ын Бодлогын хэрэгж илтийг зохицуулах газрын дарга болон Увс нуурын ай сав газрын ХЗ-ны дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж төслийн хэрэгжилт, гарсан үр …
-
4 November
Усны нөөцийг хамгаалахад Монгол-Солонгос хамтран ажиллана
Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор усны нөөцийн хомсдол дэлхий нийтийн асуудал болж байна. Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд усны нөөцийн хомсдол бий болж улмаар агаар, хөрсний бохирдол, хүн амын ундны усны аюулгүй байдал, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн сөрөг нөлөөлөл зэрэг олон асуудал үүсч байна. Монгол орны усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх, усны салбарт хамтран ажиллах тухай санал санаачлага гаргах, хоёр …
-
2 November
Торгоны замын хурлын сайн дурынханд сертификат гардууллаа
Эх орондоо болсон “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлын зохион байгуулалтад сайн дураараа оролцсон оюутнуудад БОАЖ-ын сайд Д.Оюунхорол сертификат гардууллаа. Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурлыг өнгөрсөн сарын 13-15-ны өдрүүдэд НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын …
October, 2016
-
28 October
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн ой тохиож байна
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 50 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн 64-р тогтоолын дагуу “ Ус цаг уурын албаны удирдах газрын урьдчилан мэдээлэх товчоо”-г “Ус цаг уурын шинжилгээний институц” болгон өөрчлөн байгуулсугай гэж заасны дагуу 1966 оны наймдугаар сарын 25-нд байгуулагдаж байжээ. Ус цаг уур, орчны судалгаа, …
-
26 October
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.10.26/ хуралдаан 09.56 цагт гишүүдийн 57.9 ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол горимын санал гаргаж, Хог хаягдлын тухай хууль болон бусад холбогдох хуулийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хойшлуулахыг хүсэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжсэнээр уг тогтоолын төсөл хэлэлцэхийг хойшлууллаа. Үүний дараа Монгол …
-
26 October
ЮНЕСКО-гийн ОУ-ын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бага хурал үргэлжилж байна
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Тогтвортой хөгжлийн 6 дугаар зорилтод хүрэх Монгол улс болон Ази, номхон далайн улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдсан асуудал гэсэн сэдвийн хүрээнд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Усны асуудал дан ганц тухайн орны, бүс …
-
24 October
Ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн 24 дүгээр хурал эхэлллээ
ЮНЕСКО-гийн Олон улсын ус зүйн хөтөлбөрийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн Удирдах хорооны 24 дүгээр хурал өнөөдөр эхэллээ. Удирдах хорооны 24 дүгээр хуралд Япон, Тайланд, Малайз, БНФУ, БНХАУ, Австрали, Индонез, БНСУ, зэрэг Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн нийт 12 орны 40 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Удирдах хорооны 24 дүгээр хурлыг нээж БОАЖЯ-ын Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Г.Нямдаваа үг …
-
21 October
Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форум боллоо
БОАЖЯ,Германы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран Ногоон бизнесийг хөгжүүлэх “GREENING BIZINESS DNA” форумийг өнөөдөр зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх санал санаачлагыг дэмжих зорилтыг тавин ажиллаж байгаа бизнесийн байгууллагууд уг форумд оролцов. Байгаль орчны менежментийн систем,ISO, 14001стандартыг бизнесийн байгууллагад нэвтрүүлснээр бий болох бизнесийн өгөөжийн талаар хувийн хэвшлийн төлөөлөгчид илтгэл …
-
14 October
Торгоны замын олон улсын бага хурал үргэлжилж байна
“Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын олон улсын бага хурал өнөөдөр Туушин зочид буудалд эхэллээ. Хурлыг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, БОАЖЯ, “Дэлхийн хотуудын шинжлэх ухааны хөгжлийн холбоо” олон улсын байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байна. УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ- ын ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талеб Рифай, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Дэлхийн …