БОАЖЯ “Дэм дэмэндээ” аянд нэгдсэн анхны байгууллага боллоо

67d1c19fc5f1531f3f6a4e254672d8c3_largeБОАЖЯ –аас “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” аяныг эхлүүлээд байгаа билээ. Тус аяны хүрээнд Ариг банк болон Монголын Улаан загалмайн нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй “Дэм дэмэндээ” төсөлд нэгдлээ. Ногоон хэрэглээг амьдарлын хэв маяг болгон төлөвшүүлэх зорилгоор БОАЖЯ-ны ажилтан албан хаагчид аяны уутанд өөрсдийн хэрэглэдэггүй хувцас, хүүхдийн тоглоом зэргийг хандивласан юм.  Ийнхүү өөрт хэрэгцээгүй эд зүйлсээ хэрэгтэй хүмүүст нь хандивлах нь хог хаягдлыг багасгах, ухаалаг хэрэглээг дэмжиж байгаагаараа ач холбогдолтой гэж БОАЖЯ-ны мэргэжилтнүүд онцолж байлаа.

t_mg_7838

timg_7816

БОАЖЯ-ны байр болон Цэнгэг усны төв дээр “Дэм дэмэндээ” хандивын дэлгүүрт эд зүйлс хүлээн авах уутыг аяны хугацаанд байршууласан тул иргэн та бүхэн ч ухаалаг ногоон хэрэглээг дэмжин хэрэглэдэггүй эд зүйлсээ авчирч хандивлах боломжтой юм.

БОАЖЯ

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …