Загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо

Монгол Улсын газар нутаг дээр загас агнах зөвшөөрлийг цахимаар олгохоор болсон байна. Энэ боломжийг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар БОАЖЯ, Хэнтий аймгийн БОАЖГ, тус аймгийн Дадал, Норовлин, Баян-Адрага, Биндэр, Батширээт сумдын Засаг даргын тамгын газар, Онон голын загас агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч “Онон голын загасчдын клуб” хамтран туршилтаар хэрэгжүүлж эхэлжээ.

untitled-1

Цахимаар зөвшөөрлийг  www.ezagas.mn хуудсанд хандан авах боломжтой. IOS болон Android үйлдлийн системтэй гар утастай хүмүүс тус сайт руу орж тусгайлан боловсруулсан апликейшнийг үнэгүй татаж авч болох юм.Тус хуудас нь зөвшөөрөл өгөхөөс гадна загас болон загасчлахтай холбоотой бүх төрлийн мэдээ, заавар гэх мэт олон талын мэдээлэл багтжээ. Одоогоор туршилтын шатанд явуулж байгаа тул хэрэглэгчид санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, санал солилцох боломжтой байгаа юм.

Одоогоор Хэнтий аймгийн нутаг дахь Онон голд туршиж байгаа бөгөөд амжилттай болвол улс орон даяар хэрэгжүүлэх юм. Нэг зөвшөөрөл нь гурав хоногийн хугацаанд хүчинтэй, 10 ширхэгээс илүүгүй загас барих эрх олгоно. Харин барьсан загасныхаа био мониторингийн мэдээллийг www.ezagas.mn  хуудсанд заавал оруулах ёстой байна.Таны оруулсан уг мэдээлэл цаашид загасны зүй зохистой ашиглалтын хэмжээг тогтооход ач холбогдолтой суурь мэдээллийг бүрдүүлж өгөх юм.

Байгаль орчин аялал жуулчлалын яам

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …