БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орноо сурталчилсан дугуйчдыг хүлээн авч уулзав

b75528007e0419be9de596bf627dd4ef_large

Сурагч, оюутан, архитектор, хуульч, сэтгүүлч, эдийн засагч гэх мэт 17-57 насны 19 дугуйчин БНСУ-д 660 км унадаг дугуйн аяллыг өнгөрсөн сарын 21-28-ний өдрүүдэд хийжээ. Эх орноо гадаадад сурталчлах шинэ төрлийн хэлбэр бий болгосон тамирчдыг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өчигдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлж, өргөмжлөл, дурсгалын цом гардууллаа.

timg_9205

Уулзалтын эхэнд, эр зориг, авхаалж самбаа сорьсон дугуйн аялалд нас мэргэжил харгалзахгүйгээр эх орноо гадаадад сурталчилж, эрүүл амьдралын хэв маягийг дэлгэрүүлэх, унадаг дугуйн өдөр тутмын амьдралын хэрэглээ болгон хэвшүүлэхэд та бүхэн ихээхэн үүрэг гүйцэтгэлээ хэмээн сайд Д.Оюунхорол онцолсон. Мөн “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээний хүрээнд 5,10 км дугуйн зам барих шаардлагатай. Нийслэл хот хуучин машинаар дүүрсэн энэ үед иргэд бид аль болох агаарын бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулах ёстой. Хуучин машин  тоосонцор ялгаруулж, энэ нь хүний эрхтэн дархлааны системийг устгаж, өвчлүүлж байдгийг ДЭМБ-аас тогтоосон. Тиймээс эрүүл орчинд хөдөлгөөнтэй байх замыг иргэд сонгох цаг болсон.Харин төрөөс унадаг дугуйн аялал жуулчлал, дэд бүтцийг хөгжүүлэхэд бодлогоор дэмжиж ажиллах болно” гэв.

timg_9163

timg_9255

“MB” олон улсын унадаг дугуйн холбооноос санаачлан зохион байгуулсан энэхүү аяллын гараа Солонгосын хамгийн хойд цэг болох Пажу хотоос эхэлж хамгийн урд цэг болох Бусанд барианд орох хүртэл 660 км-ийг унадаг дугуйгаар туулсан байна. Энэ хооронд Пажу, Намянжү, Чунжү, Куми, Дэгү, Намжиөп зэрэг хотуудаар дайран өнгөрчээ. Түүнчлэн эх орноо гадаадад сурталчлахаас гадна Солонгосын унадаг дугуйн зам, гүүрэн байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, дугуй унах соёлыг судлахад уг аяллын зорилго оршжээ.

“МВ” олон улсын дугуйн холбоо нь өнгөрсөн жилийн есдүгээр сард байгуулагдсан байна. Улирал бүр дотооддоо хоёр, гадаадад нэг аялал хийдэг аж. Өнгөрсөн жил ОХУ-д дугуйн аялал зохион байгуулсан байна гэж БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …