Налайхчууд Эх орончдын баяраа тэмдэглэн өнгөрүүллээ

11025154_1543917992552831_8147960448735083273_nНалайх дүүргийн Монгол Ардын Намын хорооныхон  өчигдөр   Эх орончдын баяраа  дүүргийн Соёл урлагийн ордонд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү баяртын арга хэмжээнд  НИТХ-ын төлөөлөгч дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан, Бага хурлын гишүүн Ч.Сарангэрэл, “Сэргэн мандалт” группын ерөнхийлөгч Д.Төмөрчулуун болон дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл оролцож, эрхэм журмын нөхөддөө хүндэтгэл үзүүлсэн юм.
Баярыг нээж дүүргийн МАН-ын хорооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан  хэлсэн үгэндээ “Буурал түүхийн нугачаанд унаж босч явсан буурай хөгжилтэй Монгол улсыг нойрноос нь сэрээж харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж 1921 онд Ардын хувьсгалыг ялуулж, анх удаа Ардын эрхт Засаг байгуулан, 1924 онд Бүгд Найрамдах улсаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, анхдугаар үндсэн хуулиа батлаж, 1961 онд НҮБ-д элсүүлж, 1990 онд тайван замаар Ардчилсан хувьсгалыг ялуулсан нь Монгол Ардын Намын үе үеийн эх орончдын түүхэнд тодоор бичигдэн мөнхрөх гавьяа билээ” хэмээн Монгол Ардын Намаас   Монгол улсын хөгжилд оруулсан түүхэн хувь нэмрийг онцлон тэмдэглэсэн юм.   Энэ үеэр МАН-ын болон дүүргийнхээ хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн үе үеийн гишүүдээ МАН-ын болон салбарын шагналаар шагнагдсаныг гардуулж өглөө.
МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-оор Лувсаншаравын Дамдинсүрэн, Лхагваагийн Мөнхөө, Аюушийн Цэрэн, Лүндэнгийн Цэрэнжав, Пунцагдоржийн Оюунчимэг, Калидолдойн Ризагүль, Дүгэрийн Пагам нарын 11 хүн,
МАН-ын “Тэргүүний ажилтан”  цол тэмдгээр Чоёнгийн Пүрвээ, Чойнямын Туяа, Мажигийн Сүхбаатар, Гүнчигийн Даваа, Бадарчийн Лхамжав, Буриадын Оюунцэцэг нарын 16 хүн,
“Ахмад зүтгэлтэн” тэмдгээр Пүрэвжавын Оюунбилэг, Ибрагимын Гүлсэм, Алтангэрэлийн Ягаанхүү, Сангидоржийн Чимидбазар, Төмөртогоогийн Цэнд-Аюуш, Гончигдоржийн Хавчуур, Гочоогийн Оюунчимэг, Самдангийн Сүрэнхүү нарын 8 хүн,
“Эх орны төлөө” медалиар Нугамааны Малчвай, Дамбадоржийн Ургамал, Шагдарсүрэнгийн Мөнхцэцэг, Гүнрэгмаагийн Төмөрбаатар, Онхооны Сүрэнгэрэл, Базарранзадын Бадмааванчиг, Базарвайн Мурат, Цогтын Цэрэндулам нарын 10 хүн,
“Хүндэт тэмдэг”-ээр Хавалхааны Оноол, Отгонбаярын Дэвээ, Цэвэгжавын Долгормаа, Сэрдамбын Дуламсүрэн, Борхүүгийн Лувсанравдан, Цогтын Доржжүгдэр, Надмидын Хандмаа нарын 13 хүн тус тус шагнуулсан ба шагналын одон тэмдгийг  ахмадуудын  энгэрт нь зүүн өгч баяр хүргэв.
Мөн энэ үеэр  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр Д.Дамдинсүрэн шагнагдсаныг дүүргийн намын хорооны дарга С.Амарсайхан гардуулж өгсөн юм.
Энэ өдөр дүүргийн МАН-ын хороо Б.Шижир, Б.Ершан, Т.Оюунцэцэг, Ч.Жанчивдорж, Н.Мөнхтуул, Ц.Сүх-Эрдэнэ, С.Батболд, Р.Ганзаяа нарын найман гишүүнээр бүл нэмснийг олноо сонордуулж, тэдэнд гишүүний батлах, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Мөн нийслэлийн намын хорооны 90 жилийн ойг тохиолдуулан “Налайх дүүргийн МАН-ын байгууллагын түүхэн замнал” ном бүтээсэн давхар баярыг хийсэн юм.
Номын зохиогч, Монгол улсын гавьяат уурхайчин, доктор Л.Дамдинсүрэн журмын нөхөддөө хандан энэхүү номын бүтэц, агуулгын талаар тайлбарлахын сацуу тэрбээр дүүргийн МАН-ын байгууллагын төдийгүй Налайхын их уурхайн болон бусад байгууллагуудын талаар өгүүлсэн тус ном нь цаашдааНалайхын түүхийг судлахад эх сурвалж болно гэдгийг онцлон хэлж  байлаа. Налайхын МАН-ын байгууллагын үе үеийн түүхийг өгүүлсэн гурван бүлэгтэй энэхүү номыг НИТХ-ын төлөөлөгч, дүүргийн МАН-ын хорооны дарга С.Амарсайхан ивээн тэтгэж хэвлүүлсэн байна.
Ийнхүү шагналын хуртай, номын баяраар үргэлжилсэн Налайхчуудын  “Эх орончдын баяр” авьяаслаг гишүүдийнхээ дуун цэнгүүнээр өндөрлөлөө.

10403074_1543916969219600_2673017058543673153_n 10428616_1543917192552911_4230305920813767190_n 10998361_1543917945886169_3352672864217003813_n 11001869_1543918195886144_8234549371225139428_n 11015056_1543917689219528_1314071440584092816_n 11015090_1543918205886143_2736351460882418468_n 11015753_1543917132552917_553353062286783663_n 11018324_1543917065886257_7941873471466029857_n 11025830_1543917219219575_1587161008811316550_n 11037890_1543917622552868_552034190789044045_n

Г.Эрдэнэ

Эх сурвалж: Undesten.mn

Санал болгох мэдээ

Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засварыг маргааш оройн 22:00 цагаас эхэлж хийнэ

Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын Хоёрдугаар хэсэг /Халдвартын уулзвараас …