Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласантай холбогдуулан хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, гаргасан санал санаачилгыг нь ажил хэрэг болгох, зорилт төлөвлөгөөндөө тусгах зорилгоор “Нарны хүүхдүүд-2019” дүүргийн 8 дугаар чуулганыг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулганы үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч, “Хүүхдийн …
Tag Archives: Налайх дүүрэг
November, 2019
June, 2019
-
17 June
“Яг түүн шиг” шоуны долоо дахь дугаарын Г.Сүндэрмаа тодорлоо
“Яг түүн шиг” шоуны долоо дахь дугаар өчигдөр /2019.06.16/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдийн хүртээл боллоо. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Г.Сүндэрмаа тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн боллоо. Тэрбээр “Cats Musical – Memory”-ийн дүрд тун чадварлаг хувирч, шүүгчид болон оролцогчдын өгсөн нийлбэр дүнгээр хамгийн өндөр саналыг авч ялагч болсон юм. Анхны ялалтаа байгуулсан Г. Сүндэрмаа цахим хуудаснаа”Гэр бүл, найз нөхөд, шүүгч нартаа, Боловсрол суваг …
May, 2019
-
6 May
Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүрэгт зохион байгууллаа
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “ШҮД УГААЛТЫН АВАРГА” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тус тэмцээнийг нээж Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн захирал, анагаах ухааны доктор Л.Хэнтий, НЭМТ-ийн дарга Л.Байгал нар амжилт …
October, 2018
-
1 October
Налайх дүүргийн ахмадын хорооны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ
Ахмадуудынхаа хийж бүтээсэн, өвлүүлэн үлдээсэн цадиг түүхээр чиг мөрөө болгож бодлого зорилтоо амжилттай хэрэгжүүлэн Налайх дүүргийнхээ Ахмадын байгууллагын 30 жилийн ойгоо амжилт бүтээл дүүрэн угтлаа. Тэртээх 1988 оны 04 сарын 29-ний өдөр тухайн үед бүртгэлтэй байсан 1330 гаруй ахмадыг төлөөлсөн 141 төлөөлөгч хуралдан Налайх дүүргийн ахмадын хороог байгуулж анхны даргаар тухайн үеийн намын хорооны ажилтан Мягмаржавыг, нарийн бичгийн даргаар Батцэнгэлийг тус …
September, 2018
-
27 September
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ
Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын …
-
20 September
Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн 80 жилийн ойн дурсамж цэнгүүн болно
Алтан гадас одонт “Голомт” цогцолбор сургуулийн 8000 гаруй төгсөгчид Налайх дүүрэг, Монгол орны төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч, амьдарч байна. 2018 оны 06 сарын 09-нд “Голомт” цогцолбор сургуулийн үе үеийн төгсөгчид чуулж төгсөгчдийн холбоо байгуулсан билээ. Шинэхэн байгуулагдсан Голомт цогцолбор сургуулийн төгсөгчдийн “Соёмбо” холбоо нь төрөлх сургуулийнхаа түүхт 80 жилийн ойг тохиолдуулан нийт төгсөгчдөө уриалан “80 дахь намар” …
July, 2018
-
19 July
Ц.Бямба-Очир: Налайх дүүргийн бөх гэж дуудах надад сайхан санагддаг
Энэ жилийн үндэсний их баяр наадамд Налайх дүүргийн бөх Ц.Бямба-Очир одтой сайхан барилдаж Монгол Улсын начин цол хүртсэн. Шинэхэн начныг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн баяр хүргэлээ. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн бөх, улсын начин Ц.Бямба-Очир 2013 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2016 онд Налайх дүүргийн баяр наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн. Тэгвэл …
May, 2018
-
28 May
Ч.Раднаабазар: Налайх дүүрэгт энэ онд дөрвөн цэцэрлэг, хоёр сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүлнэ
Удахгүй тохиох олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх дүүргийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс хамтран “Хүүхдээ сонсъё” уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, дүүргийн Эдийн засаг, нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч, Налайх дүүргийн Хүүхдийн элч Х.Анхбаяр, Налайх дүүргийн Хүүхдийн элч Б.Тэлмүүн болон хороо, байгууллагуудын удирдлагууд оролцож, уулзалтад ирсэн хүүхдүүдийнхээ санал хүсэлтийг …
-
7 May
Ч.Раднаабазар: Налайхын Дулааны станц хүчин чадлаа дийлэхээ больж, өвлийн цагт иргэд хөлдүү байранд амьдарч байна
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдаанаар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар мэдээлэл хийсэн. Налайх дүүрэг 10547 өрхийн 37 мянган хүн амтай. Хүн амын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан болон хүүхэд, залуучууд эзэлдэг. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркийг ажиллагаанд оруулснаар 120 га газарт 1500 гаруй ажлын байр шинээр бий болж, улсын …
April, 2018
-
30 April
Төрийн хайр хишгийг гэрт нь хүргэж байгаад иргэд баяртай байна
Хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, халамж, нийгмийн даатгал зэрэг шаардлагатай төрийн үйлчилгээг авахад хүндрэл гардаг. Заавал хэн нэгний туслалцаа авч өөрийн биеэр очих, эсвэл үр хүүхэд, ах дүү, хамаатан садандаа итгэмжлэл олгох, зарим талаар итгэмжлэгчээр дамжуулсан төрийн үйлчилгээ, халамжийн мөнгө эзэндээ хүрэхгүй байх, дараалал, бухимдал үүсэх асуудал, бэрхшээл багагүй тулгардаг. Хөгжлийн …
-
25 April
Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит ЭЕШ-ын урьдчилсан сорилго шалгалт эхэллээ
Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Цахим сорилго-2018” элсэлтийн ерөнхий шалгалтын урьдчилсан сорилго шалгалтын нээлт өчигдөр Эрдмийн оргил цогцолбор сургуульд боллоо. Сорилго шалгалтын нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар оролцож, төгсөх ангийн сурагчдад амжилт хүссэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Эрдмийн ширээний ард суугаа та бүхнийг харахад хүүхэд нас маань санаанд бууж байна. Энэ жил 370 гаруй хүүхэд 12 дугаар ангиа төгсөнө. Энэ …
-
13 April
Налайх дүүргийн газар тариалан эрхлэгчид зөвлөлдлөө
Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Газар тариалангийн тогтвортой хөгжил” уриан дор дүүргийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүрэгтээ төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалагч, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл болсон 7 хорооны 100 шахам иргэн оролцов. Нутгийн захиргааны байгууллагаас газар тариалангийн салбарын чиглэлээр баримталж буй бодлого, Швейцарийн хөгжлийн агентлагаас дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж байгаа Монгол …
-
9 April
Налайхын ЗДТГ-ын хамт олон 1.5 тонн хог цэвэрлэлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2018” бүх нийтийн марафон гүйлтийн цом Налайх дүүрэгт аялж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид өнгөрсөн бямба гаригт буюу 04 сарын 07-ны өдөр “10000 алхам” уриан дор явган аялалыг зохион байгууллаа. Явган аялалд оролцогчид замаараа 1 дүгээр хорооны Энгэршанд орчмын хур хогийг цэвэрлэн, нийтдээ 1,5 тонн орчим хогийг ачиж тээвэрлүүллээ. Дүүргийн ЗДТГ-ын …
March, 2018
-
23 March
Т.Охобал: Наурызын баяр бол дэлхий дахинд байгаа Казах түмний баяр
Наурызын баярын өдрөөр Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийнхээ өндөр настан Т.Охобалынд зочилж, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр хэлэхдээ “Казах түмний өнө эртний уламжлалтай Наурыз, Нарны баярыг өнөөдөр тэмдэглэж байна. Дүүргийн удирдлагуудын зүгээс Казах иргэдээ хүлээн авч баяр хүргэдэг уламжлалтай. Нийт Казах ард түмэндээ Наурызын баярын мэнд хүргэе” гэлээ. Наурыз нь шинэ жилийн эх бөгөөд хаврын өдөр, шөнө тэнцдэг өнө эртний уламжлалтай баяр юм. Налайх дүүрэг …
-
20 March
Ерөнхийлөгч Х.Баттулга Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн Багануур, Налайх дүүргийн иргэдтэй уулзлаа. Ингэснээр Төрийн тэргүүний нийслэлийн иргэдтэй хийх уулзалт өндөрлөж, орон нутгийн уулзалт маргааш Төв аймагт үргэлжлэх юм. Нийслэлийн долоон дүүрэг, 12 аймагт хийсэн уулзалтын статистикаас харвал аймаг, нийслэлийн уулзалтын үеэр 15 мянга гаруй иргэн Төрийн тэргүүний уулзалтад оролцож, 2500 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлсэн байна. Эдгээр уулзалт санал хүсэлтийн …