Налайхын ЗДТГ-ын хамт олон 1.5 тонн хог цэвэрлэлээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Улаанбаатар марафон-2018” бүх нийтийн марафон гүйлтийн цом Налайх дүүрэгт аялж байна. Үүнтэй холбогдуулан дүүргийн ЗДТГ-ын ажилтан, албан хаагчид өнгөрсөн бямба гаригт буюу 04 сарын 07-ны өдөр “10000 алхам” уриан дор явган аялалыг зохион байгууллаа.

Явган аялалд оролцогчид замаараа 1 дүгээр хорооны Энгэршанд орчмын хур хогийг цэвэрлэн, нийтдээ 1,5 тонн орчим хогийг ачиж тээвэрлүүллээ.

Дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл явган аялалд оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ: “2018 оныг иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил болгон зарласан. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ 5 сард Улаанбаатар марафон бүх нийтийн гүйлт болно. Үүнтэй холбогдуулан 10000 алхам хийх зорилгоор өнөөдрийн явган аялалыг зохион байгуулж байна. Энэ явган аялалаа үр дүнтэй зохион байгуулахын тулд ЗДТГ-ын хамт олон маань замаараа хур хог түүж цэвэрлэн 1.5 тонн хогийг ачиж тээвэрлүүллээ. Үйл ажиллагаандаа идэвхтэй оролцсон хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэв.

Энэ үеэр ЗДТГ-ын хамт олны дунд олс таталтын тэмцээн, уралдааныг зохион байгуулж, Аж ахуйн тасгийн хамт олон тэргүүллээ. 2 дугаар байрт СТСХ, 1 хорооны баг, 3 дугаар байрт НХХ, 7 дугаар хорооны баг хамт олон шалгарлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …