Монголын Залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Залуу хүн” цуврал лекц энэ долоо хоногийн баасан гарагт эхлэхээр болж анхны зочноор МЗХ-ны дэргэдэх Сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл уригдсан. Тэрээр “Аmerican Smile” гэсэн сэдвээр дэлхийн залуучуудын хөгжлийн энгийн нууцуудаас хуваалцхад бэлэн болсон байна. Тэгвэл энэхүү лекцэнд хүрэлцэн ирж дэлхий дахины залуусын хөгжлийг тодорхойлж буй энгийн нууцуудаас хуваалцахыг хүссэн оролцогчдыг бүртгэж эхэлжээ. “Залуу хүн” цуврал лекц нь 7 дахь жилдээ салбар бүрийн амжилтаараа манлайлагч залуусыг урьж оролцуулан оюутан залуус, ажилтан албан хаагч гээд сонирхсон хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй зохион байгуулагддагаараа онцлог юм. Орчин үеийн залуус өөрийнхөө оюунд хөрөнгө оруулж, мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хүсэл сонирхолтой болсон өнөө цагт нүдээ олсон залуусын хүссэн хүлээдэг лекцийн нэг болоод байгаа юм. Энэ ч утгаараа оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэн, олон залуус хамрагдаж оюуны цараагаа тэлэх болсон. Энэ жилийн хувьд уг лекцэнд суухыг хүссэн залуусыгhttps://docs.google.com/forms/d/1hm1C-F4OCVHeN44PawzJQO-EsEkc-mHe_Q0dsDeiDJ0/viewformгэсэн хаягаар бүртгэж байгаа ба мэдээж суудлын тоо хязгаартай гэдгийг зохион байгуулагчид дуулгасан. Тиймээс залуус та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Түлхүүр үгМЗХ
Санал болгох мэдээ
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …