“Айдасгүй илэрхийлж, авул заналгүй хөгжье” олон улсын залуучуудын хэлэлцээр болно

9a3b697d7c6a97bb04106a51ea0c0839Залуучууд ба Зэвсэгт Мөргөлдөөн: Айдасгүй Илэрхийлж, Аюул Заналгүй Хөгжье

2015 оны 6 дугаар сарын 22-24-ний хооронд Мелакагийн Олон Улсын Залуучуудын Яриа Хэлэлцээр нь Дэлхийн Залуучуудын Ассамблейн 2001 оноос хойш жил болгон зохион байгуулж байгаа залуучууд, залуу удирдагчид хуран цугларч залуучуудад тулгамдаж буй тодорхой асуудлын талаар хэлэлцдэг хөтөлбөр юм.

Зохион байгуулагч:
– Дэлхийн Залуучуудын Ассамблей, Мелакагийн Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучуудын Зөвлөл, Малайзын Залуучууд болон Спортын Яамтай хамтран зохион байгуулна.

Оролцогчид:
Үндэсний Залуучуудын Холбоо, Зөвлөл, Залуучуудын Яам, Батлан Хамгаалахын Яам, Зэвсэглэлээр Үл Хөөцөлдөх, Энх Тайвны байгууллагууд олон улсын байгууллагуудын 18-35 насны төлөөлөгчид оролцоно.
80 гаруй улс орны 200 төлөөлөгчид оролцоно.

Бүртгэл: miyd@way.org.my
Бүртгэлийн эцсийн хугацаа: 2015 оны 5 дугаар сарын 29-ний Баасан гараг

Зардал:
Оролцогчын зардал- 200 ам.доллар (бүртгэлийн хураамж, байр, хоол, орон нутгийн тээврийн зардал)

Холбоо барих: Монголын Залуучуудын Холбоо, Гадаад Харилцааны Алба
Утас: 96008378, 11322643

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …