Монголчууд бид уламжлал ёс заншлаа эрт дээр үеэс дээдлэн ирсэн ард түмэн. Тэр тусмаа бидний өдийг хүртэл заншил болгон ирсэн хамгийн том баяр бол цагаан сар байдаг. Цагаан сарын гол идээ яахын аргагүй хэвийн боов. Үүнийгээ бид идээ идээний дээд болгон жаргал зовлон жаргал гэх билэгдэлээр засан шинэлдэг үнэхээр сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл идээнийхээ дээд болсон ёс заншлыг хадгалсан энэ сайхан амттанаа хогийн цэг дээр хаяна гэдэг ямар хүний хийх үйлдэл вэ? Бидний уламжлалаа дээдэлдэг тэр сэтгэхүй хаа одов?
Бид өнөөгийн нийгэмд өлсгөлөн, ядууралтай шууд нүүр тулж байгаа. Монголчуудын 30 хувь нь ядуу байна гэсэн статистикийн судалгаа ч бий. Зарим нэг нь өдрийн хоолоо арайхийн залгуулж байхад, үлдсэн хэсэг нь уламжлалт хүнсээ тоох ч үгүй хог дээр хаяж байдаг. Энэ нь манай улсад баян ядуугийн ялгаа ямар том ан цавтай байгааг харуулж байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг үг бий. Дээгүүрээ улс төрчид нь улсаа яаж худалдаж идэх, өөрсдийнхөө халаасанд хэдэн төгрөг хийхээ бодож байха, иргэд нь идэх хоолгүй, орох оронгүй бүр сүүлдээ гишгих газар ч үгүй болж байдаг. Эртнээс уламжилж ирсэн нэг нэгийг хүндэтгэх бусаддаа тусладаг бидний сайхан сэтгэл хаачив?
Цагаан сарын дараа залуучуудын дунд “нэг хэвийн боов” аян өрнөсөн. Энэ аянаар амьжиргааны түвшнээс доогуур айл өрхөд цугларсан хэвийн боовоо бэлэглэсэн. Зарим хэсэг нь сэтгэл зүрхээрээ нэгэндээ тусалж байна. Гэтэл зарим нь хогийн саванд чулуудаж байна. Идэхгүй гээд хаяж байхын оронд энэ хүмүүст хандивлаад нэг ч гэсэн хүнд туслах хэрэгтэй байсан биш гэж үү. Монголчууд бид уламжлал, ёс заншлаа газар гишгэлэхээр сэтгэхүйн доройтолд орсон уу? Бодож тунгаах л асуудал
Б.Нарангэрэл
эх сурвалж: undesten.mn