Жюү жицүгийн тамирчид медалын хур буулгалаа

11040782_1422803068014214_352665335_nМонголын жюү жицүгийн холбооны баг тамирчид 2-р сарын 26-аас 3-р сарын 1 хооронд Тайланд улсын Банконг хотноо болсон Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд 10 орны 96 тамирчид оролцсоноос монголын баг тамирчид BJJ төрлөөр 3 алт, 2мөнгө 3 хүрэл, Fight төрөлд 2алт, 3хүрэл медаль хүртлээ. Эм: -56кг жинд М. Баярмаа алт, үнэмлэхүй жинд мөнгө -70кг жинд Б. Буяндэлгэр алт, үнэмлэхүй жинд алт Эр: -62кг жинд Ө. Эрдэнэбаатар хүрэл -77кг жинд М. Батбилэг хүрэл -85кг жинд Х. Мөнгөнбаяр мөнгөн медаль Fight төрөлд: эм: -62 кг жинд М. Баярмаа алт эр: 62кг жинд Ө. Эрдэнэбаатар алтан медаль -77кг жинд М. Батбилэг хүрэл +95 кг жинд Б. Батзориг, Д. Болор-Эрдэнэ нар хүрэл медаль тус тус хүртсэн юм. Тус тэмцээний үеэр Олон улсын шүүгчийн семинар болж О. Болд-Эрдэнэ жюу жицугийн олон улсын шүүгч боллоо.

11014765_1422803344680853_132497425_n

11026427_1422807178013803_821070649_n

Ш.Ганчимэг

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …