Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгчид ачаалалтай ажиллаж байгаа учраас шүүгчийн орон тоог нэмэх шаардлагатай гэсэн мэдээллийг өчигдөр хийлээ. Манай улсын анхан шатны шүүхэд 341, давж заалдах шатны шүүхэд 109, хяналтын шатны шүүхэд 25 гээд нийт 475 шүүгч ажиллаж байгаа юм. Уг нь УИХ-ын тогтоолоор 718 шүүгчийн орон тоо баталсан ч одоо 33 хувийн орон тоо дутуу ажиллаж байгаа аж. Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүү, иргэн, захиргааны хэргийг авч үзвэл нийт 41558 хэрэг шийдвэрлэсэн нь нэг шүүгчид 121 хэрэг оногдож байгаа. Харин давж заалдах шатны шүүхэд гурван шүүгч нэг хэргийг шийдвэрлэдэг гэж үзвэл нэг шүүгчид 137 хэрэг оногдож байна гэв. Мөн энэ үеэр үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалтыг Үндсэн хууль зөрчсөн учраас ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс хүчингүй болгох шийдвэр хэрэгжвэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Давж заалдах шатны шүүхүүд, дүүргийн болон захиргааны хэргийн анхан шатны зарим шүүхийн үйл ажиллагаа зогсоно гэлээ. Тиймээс цэцийн шийдвэртэй уялдуулан Шүүх байгуулах тухай хуульд зохих ёсны нэмэлт өөрчлөлтүүдийг оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Хаврын чуулган эхлэх үеэр хуульд заасны дагуу ШЕЗ, Засгийн газарт танилцуулаад, Монгол Улсын Ерөнхийлөгчид энэ хуулийн төслийг өргөн барих юм байна.
Түлхүүр үгхууль эрхзүй
Санал болгох мэдээ
Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна
Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …